Хятадын нийгмийг аюулаас хамгаалахын сайд Чао Кэчи ирэх сарын 5-нд эхлэх Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы үеэр Бээжин хотод аюулгүй байдлыг хангахын тулд хотын эргэн тойронд төмөр хана босгохыг уриалж байна. Үүнээс гадна сайд цагдаагийн ажилтнуудад их хурлын чуулганы үеэр, мөн Коммунист намын Төв хорооны 3-р бүгд хурлын үеэр байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байх үүрэг өгчээ.
Аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд Бээжин хотын хүрээнд аливаа аюул заналын голомтыг нэн даруй дарахад байнга бэлэн байхыг Чао Кэчи цохон тэмдэглэхийн хажуугаар цагдаагийн ажилтнууд хотын оршин суугчдын амар тайван оршин суух нөхцөлийг зөрчих ёсгүй гэдгийг онцоллоо.
Сайд цагдаагийн ажилтнуудад хандаж: бодит аюул заналыг илрүүлэхийн тулд шинэ техник технологийг ашиглаж, сэжигтэй хүн болгоныг, машин болгоныг, эд зүйлийг шалгаж байхыг үүрэг болголоо. Хятадын шуудан холбооны газар ч гэсэн улс төрийн чухал арга хэмжээний үеэр аюулгүй байдлын арга хэмжээ чангатгаж, улс орон даяар улсын байгууллагын нэр дээр ирж байгаа захидал, илгээмжийг давхар сайтар шалгаж байхаар болж байна.
Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулган ирэх сарын 5-нд эхэлнэ, тэгээд ч энэ чуулган сүүлийн 4 жилд болж байсан чуулганаас онцлог, энэ удаагийн чуулганаар БНХАУ-ын дарга, дэд дарга, төрийн зөвлөлийн ерөнхий сайдыг сонгохоос гадна, шинэ засгийн газрыг эмхлэн байгуулж, Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Коммунист намын Төв хороо Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг зарлан нийтэлсэн бөгөөд БНХАУ-ын даргын албан тушаалд байх хугацааны хязгаарлалтыг цуцлах болж байгаа нь хамгийн гол өөрчлөлт болж байна.
| Бээжин хотыг төмөр ханаар хүрээлэхийг уриалж байна | ||
| Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.