Шууд Chart

Македонд Засгийн газрыг эсэргүүцэгчид жагслаа

2018-02-28 15:35:33

Македоны нийслэл хотноо өчигдөр орой олон  мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал боллоо. Тэд Засгийн газартаа хандаж     олон арван жилийн туршид үргэлжилж байгаа маргааныг эцэс  болгохын тулд хөрш Гректэй яриа хэлэлцээ хийхийг шаардаж  байсны дээр улсынхаа  нэрийг өөрчлөхөөр төлөвлөж байгааг  нь  эсэргүүцэж буйгаа илэрхийлэн жагсчээ.

Македоны зүүний төв намын эмхлэн байгуулсан Засгийн газрын тэргүүн Зоран Заев тэргүүтэй эрх баригчид улс орныхоо нэрийг   өөрчлөх дөрвөн хувилбарыг танилцуулсан юм.

Үүнд Умард  Македон, Вардарийн Македон, Хойд  Македон, Македон Скопье гэсэн нэр багтаж буй юм байна. Гэвч тус улсын иргэд  эрх баригчдын энэ саналыг хүлээн авахгүйгээ илэрхийлж байна. Гэхдээ "Македон" гэсэн нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдалд заналхийлж байна гэж үзэн эсэргүүцэж, тус улсын Европын холбоо, НАТО-д элсэх замд нь саад  учруулж байгаа Грек улсын Засгийн газартай ариа хэлэлцээ хийж байж шинэ нэр сонгохоор Македоны эрх баригчид төлөвлөөд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Македонд Засгийн газрыг эсэргүүцэгчид жагслаа   
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй