Цөмийн болон пуужингийн хөтөлбөр нь БНАСАУ-ыг мухардалд оруулж байна гэдэгт Америкийн засаг захиргаа итгэлтэй байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдлээ. Мөн тэрбээр: Өмнөд Солонгосын Пёнчанд өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн Олимпийн тоглолт БНАСАУ-ын өндөр зиндааны төлөөлөгчид нээлт болон хаалтын ажиллагаанд оролцсон гэдгээрээ чухал үйл явдал болсон юм байна.
“Өнгөрсөн баасан гарагт АНУ Умард Солонгосын эсрэг урьд өмнө байгаагүй багц хориг тогтоож байгаагаа зарласан, иймээс одоо дэлхийн компаниуд болон улс орнууд Трампын засаг захиргаа 100 хувь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгохын төлөө гэдгийг ойлгож, мэдэх хэрэгтэй, мөн бид АНУ болон НҮБ-аас тогтоосон хоригийг хэн бүрэн дагаж мөрдөж байна гэдгийг сайтар хянан ажиглах болно, дээрээс нь бид умардын дэглэмд байж болох дарамт шахалт үзүүлэх кампанит ажлаа үргэлжлүүлнэ” гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч хэллээ. Ингэхийн зэрэгцээ төлөөлөгч АНУ хэтийн төлөвтөө БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхийг үгүйсгэхгүй гэх нэг ёсны дохио өглөө.
“Умард солонгос өөр замаар замнах ёстой, тэд яриа хэлэлцээ хийх санал тавилаа, Умард Солонгостой хийх аливаа харилцан ярианы үр дүн нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох явдал гэдгийг тэд сайтар ойлгох ёстой, ийм зүйл болоогүй цагт АНУ болон дэлхий дахин умардын зүгээс ирэх аюул заналыг сайтар жинлэх ёстой, УмардСолонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх нь тус улсыг мухардалд хүргэнэ” гэж Сара Сандерс хэллээ.
Пёнчаны өвлийн Олимпийнхаалтын ёслолд оролцсон умардын албаны төлөөлөгчид Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзаж, Өмнөд Солонгос болон АНУ-тай нэгэн зэрэг харилцаа холбоо хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, АНУ-тай яриа хэлэлцээ хийхээс буцахгүй гэдгээ мэдэгдсэн.
| Цагаан ордон: цөмийн болон пуужингийн хөтөлбөр нь БНАСАУ-ыг мухардалд оруулж байна | ||
| Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.