Олон улсын сансрын станцын багийн гурван гишүүн "Союз МС 06" хөлгийн капсулын тусламжтайгаар Казакстаны талд амжилттай газардаж эх дэлхийдээ эргэн ирээд байна.
Сансрын энэ багт Оросын Роскосмосын сансрын нисгэгч Александр Мисуркин, НАСА-гийн одон орон судлаач Марк Ванд Хаем Жозеф Акаба нар багтаж байсан юм.

Тэд Москвагийн цагаар 05:31 цагт буюу Улаанбаатарын цагаар 10:31 цагт Казакстаны нутагт газардсан байна. Сансрын нисгэгч одон орон судлаачдын суусан капсулыг эрэн хайх ажиллагаанд 250 цэргийн албан хаагч, 12 нислэг тэрэг, хоёр онгоцны тусламжтайгаар оролцжээ.
Сансрын энэ багийнхан тойрог зам дахь олон улсын сансрын станцад 168 хоног ажиллаад эх дэлхийдээ ирж байгаа нь энэ юм. Одоо тойрог замд Оросын сансрын нисгэгч Антон Шкаплеров, АНУ-ын одон орон судлаач Скотт Тингл, Японы судлаач Норшиге Канаи нарын баг ажиллаж байна.
| Олон улсын сансрын станцын багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ | ||
| Үзсэн: 1129 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.