Шууд Chart

Христийн ардчилсан холбоо намын их хурлын төлөөлөгчид Социал-демократ намтай эрх баригч эвсэл байгуулахыг дэмжлээ

2018-02-28 16:06:15

Берлин хотноо болж байгаа Германы Христийн ардчилсан холбоо намын их хурлын төлөөлөгчид Социал-демократ намтай эвслийн засгийн газар байгуулахыг дэмжлээ. Их хуралд оролцсон 1 мянга гаруй төлөөлөгчдийн дөнгөж 27 нь Социал-демократ намтай эвсэл байгуулахын эсрэг байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ энэ бол ирээдүйн засгийн газар эмхлэн байгуулахад хийгдэж буй сүүлийн алхам биш, одоо бүх зүйл Социал-демократ намаас шалтгаалж байна, тус намын гишүүд консерваторуудтай эвсэл байгуулах асуудлаар саналаа илэрхийлж байгаа, санал асуулгын дүн ирэх сарын 4-ний өдөр тодорхой болох бөгөөд хариу нааштай гарвал их эвсэл байгуулах үйл хэрэг ногоон гэрлээр явагдана.

Хэдийгээр Германд бундестагийн сонгууль болоод 155 хонож байгаа ч өнөөг хүртэл засгийн газраа эмхлэн байгуулж чадаагүй байна. Консерваторууд эхлээд ногоонууд болон либералуудтай яриа хэлэлцээ хийсэн ч энэ нь мухардалд орсон. Үүний дараа социал-демократ намтай яриа хэлэлцээ эхлүүлсэн, иймээс л энэ үйл явц ийнхүү сунжирч байгаа юм. Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо эвсэл сонгуулиар 32,9 хувийн санал авсан ч социал-демократууд түүхэнд байгаагүй муу амжилт үзүүлж, дөнгөж 20 орчим хувийн санал авсан. Христийн ардчилсан холбоо нам шинэ он гарсны дараа социал-демократ намтай яриа хэлэлцээ эхэлж, энэ сарын эхээр хэлэлцээ амжилттай өндөрлөсөн.

Талууд эвслийн гэрээг харилцан тохиролцож, ингэхийн тулд канцлещрын хэлж байгаагаар аймшигтай буулт хийхэд хүрсэн юм байна. Жишээлбэл Христийн ардчилсан холбоо нам Социал-демократ намд Сангийн сайдад өөрийн хүнээ томилохыг зөвшөөрсөн байна. Энэ албан тушаалд олон жилийн турш Христийн ардчилсан холбоо  намын төлөөлөгч Вольфганг Шойбле томилогдож байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Христийн ардчилсан холбоо намын их хурлын төлөөлөгчид Социал-демократ намтай эрх баригч эвсэл байгуулахыг дэмжлээ  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй