Шууд Chart

Туркменистанын өмнөд хил дээр 4 орныг дамнасан хийн хоолойн барилгын ажлыг эхлүүллээ

2018-03-03 17:33:11

Туркменистан улс олон улсын томоохон төслөө эхлүүлээд  байгааг евроньюс тусгай  булангаараа онцгойлон хөндсөн  байна.  Энэ нь Туркменистан, афганистан, пакистан, Энэтхэг гэсэн  4  улсын  нутаг  дэвсгэрээр  дайран өнгөрөх хийн хоолойн  томоохон  төсөл  юм.  Туркменистаны  өмнөд хил дээр   тус хийн хоолойн  Афганистаны  хэсгийг   барих  ажил эхэлсэн  байна. Тапи  гэж  нэрийдсэн энэ хийн  хоолойг  бүрэн  ашиглалтанд оруулснаар  Туркменистаны жилд  33 тэрбум куб метр байгалийн хийг хэрэглэгчдэд хүргэх боломжтой болохыг тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов мэдэгдэж  байсан.  1840 км-ийн урттай хийн  хоолойг барьснаар  бүс нутгийн улс  орнуудын  нийгэм эдийн  засаг тогтвортой хөгжиж,  эрчим хүчний аюулгүй байдлыг нь хангахад  чухал  үүрэгтэйг  мөн онцолж  байгаа юм. Туркменистан энэ хийн хоолойг барихын  тулд  Серхетабат  станциасаа  Афганистаны  Тургунди  хүртэл  13  км  төмөр  замыг шинээр  барьсан  юм. 

Төв  Азийн  орнуудын  хамтарсан энэ томоохон төслийн  өртөг нь  8-10 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркменистанын өмнөд хил дээр 4 орныг дамнасан хийн хоолойн барилгын ажлыг эхлүүллээ  
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй