Шууд Chart

Италийн барууны төв хүчнүүдийн эвсэл ялалт байгуулжээ

2018-03-06 11:05:00

Италид болсон парламентийн сонгуулийн урьдчилсан дүнгээр барууны төв хүчнүүдийн эвсэл болох "Урагшаа Итали" ялалт байгуулаад байна. Тус эвслийнхэн парламентийн хоёр танхимын сонгуульд 37 хувийн санал авсан урьдчилсан дүн гарч буй юм байна.

Төв барууны хүчнүүдийн эвсэл дөрвөн намаас бүрдсэн юм. Үүнд Италийн Ерөнхий сайд асан Берлусконигийн "Урагшаа Итали" нам, Маттео Сальвинигийн тэргүүлдэг "Лиг" хөдөлгөөн, Жоржи Мелони тэргүүтэй "Италийн ахан дүүс" нам багтаж байгаа юм. 

Харин "Таван од" хөдөлгөөнийхөн 30 хувийн саналтайгаар хоёрдугаарт бичигдэж байна. Одоогоор Засгийн эрхийг тэргүүлж байгаа Ардчилсан намынхан болон зүүний төв хүчнийхэн гуравдугаарт бичигдэхээр дүн гарч байна.  

Италийн парламентийн доод танхим 660 суудалтай. Баттай эрх баригч, эвсэл байгуулахад улс  төрийн хүчнийхэнд 316 суудал авахад л хангалттай   юм. Харин энэ хэмжээний саналыг дангаар авсан улс төрийн хүчин гараагүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италийн барууны төв хүчнүүдийн эвсэл ялалт байгуулжээ   
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй