Шууд Chart

Штайнмайер бундестаг-д Ангела Меркелийг холбооны канцлераар томилохыг санал болголоо

2018-03-06 15:46:04

Холбооны Герман улсын ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер холбооны канцлерын албан тушаалд Ангела Меркелийг томилохыг санал болголоо. Бундестаг-д Германы засгийн газрын тэргүүнийг сонгох сонгууль энэ сарын 14-нд болно.

Үүний хажуугаар Хорст Зеехофер энэ сарын 13-нд Бавари мужийн ерөнхий сайдын албаа өгөх болсон тухай Мюнхен хотноо хуралдсан Христийн нийгмийн холбоо намын хуралдаанд оролцогчид мэдээлж байна. Түүний оронд одоо Бавари мужийн Сангийн сайдаар ажиллаж байгаа Маркус Зёдер очих юм байна. Хорст Зеехофер Германы шинэ засгийн газарт Дотоод хэргийн сайдын албыг хаших болсон тул ийм халаа сэлгээ хийгдэж байнгаа юм байна. Христийн нийгмийн холбооны намын өөр 2 гишүүн болох Андреас Шойер Тээврийн сайд, Доротея Бээр тоон технологийн төрийн сайд болох юм. Харин Христийн нийгмийн холбоо намын гишүүн Герд Мюллер эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайдын албан тушаалд үлдэхнээ. Засгийн газрын “их эвсэл” байгуулах тохиролцоогоор Христийн ардчилсан холбоо эвсэл болон Социал-демократ нам тус бүр 6 сайдын цүнх авч байна.

Христийн ардчилсан холбоо намаас Йенс Шпан эрүүл мэндийн сайд, Аня Карличек боловсрол, шинжлэх ухааны сайд, Меркелийн хамтран ажиллагчХельге Браун канцлерын тамгын газрын дарга, Юлия Клёкнер хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд очиж байна. Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен хэвээр үлдэж, өнөөгийн тамгын газрын дарга Петер Альтмайер эдийн засгийн сайд болох юм байна. Намуудын хооронд хийсэн тохиролцоогоор Социал-Демократ нам Дотоод яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам гэх гол яамдыг аваад байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Штайнмайер бундестаг-д Ангела Меркелийг холбооны канцлераар томилохыг санал болголоо  
Үзсэн: 1164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй