Шууд Chart

“Элехант” усны ухаалаг тоолуурын төхөөрөмж эдийн засаг болон цаг хугацаанд хэмнэлттэй

2018-04-20 15:21:08

Технологийн хөгжүүлэгчид бүхий л төрлийн салбарт шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсаар байгаа. Сүүлийн үед бүтээж танилцуулж байгаа ихэнх хэрэгслүүд ухаалаг технологи руу шилжиж, мөн эдийн засаг, цаг хугацаанд хэмнэлт авахуйц шийдлийг өөртөө агуулсаар байгаа юм. Энэ удаад Оросын үйлдвэрлэгчдийн зохион бүтээж зах зээлд худалдаалаад байгаа усны ухаалаг тоолуурын төхөөрөмж болох “Элехант”-ыг онцолж байна. Худалдаанд 780 рубль буюу ойролцоогоор 12 ам.долларын үнэ ханштай борлуулагдаж байгаа юм байна.

Усны ухаалаг тоолуур гэдэг утгаараа орон сууц, нийтийн өмчийн барилга, томоохон байгууламжуудын цэвэр усны хэрэглээг зөв зохистой зарцуулахад зориулагдсан технологи юм. Сүүлийн жилүүдэд манай гаригийн цэнгэг усны нөөц багасаж байгаа талаар олон улсын эрдэмтэд сануулсаар байна. Энэ нь хүмүүс бид усыг ариг гамтай ашиглан зарцуулахгүй байхаас эхлэн байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харьцаж байгаатай шууд холбоотой хэмээн холбон тайлбарладаг. Энэ харагдаж байгаа усны ухаалаг тоолуур энэ асуудлыг шийдэх тэр олон гарцуудын нэг болж байгаа юм. Дэлхийн бусад улс оронд ийм төрлийн ухаалаг төхөөрөмжийн худалдаа зах зээлд аль хэдийнээ нэвтрээд байгаа. Үүнийг ашигласнаар хэрэглэгчид өөрсдийн өдөр тутамдаа ашигладаг цэвэр усныхаа хэрэгцээнд хязгаар хийх зайлшгүй шаардлагатай болно. Энэ бол эдийн засаг, цаг хугацааны асар их хэмнэлтийг авчирч болохуйц хэрэглээний нэг төрөл юм. Оросын Омск хотын сантехникийн салбарын мэргэжилтнүүдийн бүтээсэн бүтээл. Өдөрт хэр хэмжээний ус зарцуулж, ашиглаж байгаагаа Элехант төхөөрөмжийн дэлгэцнээ харж болохоос гадна ухаалаг гар утаснаасаа ч шууд харж мэдэн хянах боломжтой. Андройд болон Айос үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг ухаалаг гар утсанд тус ухаалаг тоолуурын апп үнэгүй суудаг байна. Тийм учраас энэ төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдэх байх гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Элехант” усны ухаалаг тоолуурын төхөөрөмж эдийн засаг болон цаг хугацаанд хэмнэлттэй   
Үзсэн: 2830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй