Гадаад харилцааны сайд Б.Баттэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Буркино Фасо Улсын Байгаль орчны асуудал эрхэлсэн дэд сайд Оуэдраого Памуссаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Буркино Фасо Улсын төлөөлөгчид манай улсад зочилж, СОР17 талуудын хуралд төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг 30 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр, идэвхтэй оролцож, хурлын ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх, тухайлбал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах өргөн боломж байгааг нотоллоо.
СОР17 талуудын бага хурлыг амжилттай зохион байгуулж, төлөөлөгчдийг найрсгаар, мэргэжлийн өндөр түвшинд хүлээн авч байгаа Монгол Улсын Засгийн газарт дэд сайд Оуэдраого Памусса гүн талархал илэрхийлж, далайд гарцгүй нийтлэг онцлог болон хот, хөдөөг эрчтэй хөгжүүлж буй Монгол Улсын туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа онцоллоо.
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Буркина Фасо улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.