Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2026 оны А/72 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Монгол Улсын дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд газар дээр нь хяналт, шинжилгээ хийж байна.
Энэ хүрээнд хяналт, шинжилгээний Ажлын хэсэг өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна.
Хяналт, шинжилгээ нь Засгийн газар дахь хяналтын тухай хууль болон Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор баталсан "Хяналт-шинжилгээ хийх журам"-ын дагуу явагдаж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, бодит үр дүнтэй газар дээр нь танилцаж, нотлох баримтад тулгуурлан үнэлэлт, дүгнэлт өгөх, шаардлагатай арга зүйн дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэгч байгууллагуудын хариуцлага, гүйцэтгэлийг дээшлүүлэх зорилготой юм.
Тус ажлын хүрээнд дараах асуудалд шинжилгээ хийж байна. Үүнд:
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны жилийн эцсийн хяналт, шинжилгээний дүнгээр "үр дүн гараагүй" болон "үр дүн хангалтгүй" гэж үнэлэгдсэн төсөл, арга хэмжээний 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны явц, үр дүн;
- Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүн;
- Төлөвлөсөн хугацаандаа хэрэгжих боломжгүй, хэрэгжилт хангалтгүй, удаашралтай төсөл, арга хэмжээний шалтгаан, нөхцөлийг тогтоож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ, шийдвэрийн саналыг тодорхойлсон байдал зэрэгт хяналт, шинжилгээ хийж байна.
| Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж байна | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.