Кубын төрийн зөвлөлийн шинэ дарга Диас Канель Кубын хувьсгалыг үргэлжлүүлэхээ, капитализмыг буцаан авчрахгүйгээ амлав. Мөн эдийн засгийн загварын шинэчлэлийг үргэлжлүүлж, гадаад бодлогынхоо чиг шугамыг хэвээр нь хадгалахаа илэрхийлсэн байна. Диас Данель Кубын Төрийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа хийсэн анхны мэдэгдэлдээ ийнхүү онцоллоо.
Түүнчлэн Кубын шинэ удирдагч тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар буулт хийхгүйгээ, дарамт шахалт сүрдүүлэгт хэзээ ч бууж өгөхгүйгээ мэдэгдсэн. Гэхдээ Куба улс үргэлж хүндэтгэлтэй хандсан хэнтэй ч болох яриа хэлэлцээ хийхэд бэлэн, нээлттэй байх болно хэмээн амласан байна. Кубын үндэсний ассамблейн гишүүдийн 99,83 хувийн саналаар Мигель Диас Канель тус улсын Төрийн зөвлөлийн даргаар сонгогдсон юм. Кубын Төрийн зөвлөлийн дарга нь тус улсын төрийн дээд албан тушаал юм.
Төрийн зөвлөлийн дарга нь сайд нарын зөвлөлийн дарга, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Түүнд Төрийн зөвлөлийн даргын халаагаа өгсөн Рауль Кастрогийн хувьд Кубын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албаа үргэлжлүүлэн хашина. Мөн тэрээр Үндэсний ассамблейн гишүүн юм. Тиймээс Кубын засгийн газар дахь нөлөөгөө хадгалж үлдэх нь тодорхой гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Лиас Канель ч Рауль Кастрог улс орны хувьд чухал шийдвэрүүдийг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно гэдгийг баталсан юм.
| Мигель Диас Канель Кубын Төрийн зөвлөлийн даргаар сонгогдлоо | ||
| Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.