Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн Баасан гарагт Лондонд боллоо. Виндзорын цайзад болсон тус уулзалтад хамтын нөхөрлөлийн гишүүн 53 орны төр засгийн тэргүүн нар оролцжээ.
Пүрэв гарагт нээлтийн ёслол нь болсон энэ дээд уулзалтаар Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн шинэ удирдагчийг сонгохтой холбоотой асуудлаар гишүүн орнуудын удирдагчид саналаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ олон улсад тулгамдаж байгаа асуудлууд, байгаль орчныг хамгаалах, кибер аюулгүй байдал гээд өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндөж хэлэлцжээ.
Нээлтийн ёслол дээр хатан хаан II Элизабетад хэлсэн үгэндээ хунтайж Чарльз энэхүү хамтын нөхөрлөлийг тэргүүлээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ тус ассоциацийн тэргүүнийг өөрчлөх эсэх, хэнийг сонгох асуудлыг дээд хэмжээний уулзалтын үеэрх санал хураалтаар шийддэг уламжлалтай. Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл нь тусгаар тогтносон 53 гишүүн улсаас бүрдсэн олон улсын байгууллага юм. Гэхдээ гишүүн орнуудын 2-оос бусад нь хуучин Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд байдаг.
| Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн дээд уулзалт Лондонд болж байна | ||
| Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.