Шууд Chart

Аялал, зугаалгын ая тухтай тээврийн хэрэгсэл 815 мянган ам.долларын үнэтэй

2018-04-21 16:00:00

Цаг агаарын ямар ч нөхцөлд, мөн ямар ч төрлийн гадаргуутай замыг туулах чадвартай гэр бүлийн зориулалтын “UNICAT MAN MD57” нэртэй тээврийн хэрэгсэл 665-815 мянган ам.долларын үнэтэй байна. Энэхүү автомашин нь аялж, зугаалахад зориулагдсан юм. 

Барууны улс орнууд, тэр дундаа АНУ-д ихээр хэрэглэгддэг аяллын зориулалтаар тоноглогдсон автомашины шинэчлэлтүүд өнөө цагт ухаалаг болон өөрчлөгдсөөр байна. Үүнийг "Нүүдлийн ухаалаг байшин" гэж нэрлэх ч тохиолдол байдаг. Германы алдарт “UNICAT" компанид дээрх автомашиныг  үйлдвэрлэжээ.

Ийм төрлийн тээврийн хэрэгслийн хөгжил жил өнгөрөх тусам улам л боловсронгуй болсоор байна. Ямар ч төрлийн гадаргуу бүхий зам туулах чадвартай энэ автомашин аяллын бүхий л шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Энэ тээврийн хэрэгслийн хувьд 6 литрийн багтаамжтай, 6 цилиндртэй, 335 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй юм байна.

4x4 формула дугуйтай, типматик бүхий 12 араатай аж. Ойролцоогоор 650 литр ундны цэвэр усны багтаамжтай савтай. Энэ нь хэдэн долоо хоногийн аялалд хангалттай хүрэлцэнэ. Цахилгаан эрчим хүчний генератортой. Дээвэр хэсэгтээ 1620 ваттын хүчин чадалтай эрчим хүч хуримтлуулагч нарны зай хураагууртай юм.

Хэрэгцээний гэрэлтүүлэгч нь бүгд эрчим хүчний хэмнэлт төхөөрөмжөөр хангагджээ. Дотор хэсгийн тавилга болон  өрөө тасалгаа, ширээ, сандал, гал тогооны хэрэгсэл бүгд амины орон сууцанд амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аялал, зугаалгын ая тухтай тээврийн хэрэгсэл 815 мянган ам.долларын үнэтэй  
Үзсэн: 1442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ЗОЧИН [202.55.191.xxx] 2018-04-21 16:23
ХААНААС АВАХ БОЛОМТОЙ ЮМ БОЛ ... УТАСАА ХЭЛНЭ ҮҮ ?

Бидэнтэй нэгдээрэй