Шууд Chart

Шинэ загварын “Digital Paper DPT-CP1” цахим цаасаа худалдаанд гарна

2018-04-22 09:46:00

Цахилгаан хэрэгсэл, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Японы “Сони” компани шинэ загварын цахим цаасаа худалдаанд гаргахаар болсон байна. Анх 2014 онд худалдаанд гаргаж байсан “Дижитал пэйпэр” нэртэй энэ төхөөрөмж одоо худалдаанд 650 ам.долларын үнэ ханштайгаар борлуулагдана хэмээн мэдээлжээ.

Технологийн салбарын бүтээгчид планшет, айпад зэрэг ухаалаг таабуудыг зах зээлд нэвтрүүлсээр байгаа. Гэхдээ энэ нь нэг талаараа цахим ертөнцөд нэвтрэх хэрэгсэл болж байгаа гэх дутагдалтай тал ажиглагдаж байна. Нийгэм дэх зарим хүмүүс одоо ч гэсэн ажил хэргийн баримт бичгээ цаасан дээр бичиж, тэмдэглэж үлдээх хүсэлтэй байна. Энэ нь илүү хялбар, мөн хүссэн санаагаа буулгахад дөхөм байдагтай холбоотой. Харин энэ харагдаж байгаа сони компанийн шинэчлэн бүтээгээд байгаа дижитал пэйпэр гэх цахим цаас нэртэй төхөөрөмж энэ асуудлыг шийдэж өгнө. Зах зээлд цахим ном унших жишиг тогтоод байна. Тус цахим номын харагдах дүрслэл, өнгө зэрэг нь яг л цаасан материал мэтээр харагддаг. Энэ нь хүний нүдийг ядраахгүй байх сайн талтай. Тэгвэл энэ технологийг өөр хэлбэр ашиглах боломжтой болоод байна.

Танилцуулга бүхий бичлэгээс харж байгаагаар цахим цаасан дээр хүссэн тэр бүх зүйлээ бичиж, тэмдэглэн мөн зурж болно. Мэдээж тусгай зориулалтын үзгээр. Яг ном аль эсвэл хуудас цаасан дээр бичиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ загварын “Digital Paper DPT-CP1” цахим цаасаа худалдаанд гарна  
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй