Шууд Chart

“Drumi” угаалгын машиныг цахилгаан эрчим хүчээр цэнэглэх шаардлагагүй

2018-04-22 09:49:41

Канадын “Е-рэгө” нэртэй гарааны компанийн бүтээсэн угаалгын машин охид бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татаж байна. Учир нь хаана ч, хэзээ ч авч явж болдог жижигхэн авсаархан “Драами” нэртэй угаалгын машиныг цахилгаан эрчим хүчээр цэнэглэх шаардлагагүй юм. Энэ угаалгын машин зах зээлд 299 ам.доллараар борлуулагдана хэмээн мэдээлсэн байна.

Дэлхийн алдартай үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд ухаалаг технологиор хангагдсан орчин үеийн угаалгын машинуудыг бүтээн зах зээлд нэвтрүүлсээр байна. Өнөөгийн бидний хэрэглэж байгаа угаалгын машин өдөр өнгөрөх тусам улам шинэчлэгдэн сайжирч, ухаалаг технологиор хангагдаж байгаа билээ. Харин энэ харагдаж байгаа бяцхан авсаархан угаалгын машин орчин үеийн ухаалаг угаалгын машины эсрэг тэмцэхээр гарч ирсэн гэж хэлэхэд бараг буруутахгүй. Яагаад гэвэл энгийн механизмын ажиллагааны зарчмаар ажилладаг. Энэ нь хаана ч, хэзээ ч ашиглахад эрчим хүчний эх үүсвэрт холбох шаардлагагүй гэсэн үг юм. Тийм ч учраас байгаль дэлхий, агаарт гэр бүлээрэй, найз нөхдөөрөө аялж зугаалахдаа авч явахад хамгийн тохиромжтой бүтээл гэж харж байгаа юм. Түүнчлэн цэвэр усны зарцуулалт бага. Хөлийнхөө гишгэх үйлдлээр хувцсаа угаах болон сэгсрэх үйлдлүүдийг хийж гүйцэтгэнэ. 2,5 кг-ийн жинтэй хөнгөн хувцас хунар угаах боломжтой.

Ашигласан усаа болон сэгсэрсэн хувцасныхаа усыг гадагшлуулчихна.  Ашиглахад их хялбар. Биеийн хөдөлгөөн дутагдалтай хүмүүс авах нь ашигтай шүү хэмээн хошигносныг хүртэл онцолмоор байна. Хувцас угаах, хатааж сэгсрэхэд 2-5 минут шаардлагатай гэжээ. Өнгө, хэлбэр загварын хувьд энгийн хирнээ цэвэрхэн хийцтэй болж өгсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Drumi” угаалгын машиныг цахилгаан эрчим хүчээр цэнэглэх шаардлагагүй  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй