Шууд Chart

Сэлэнгэ аймгаас дэлхийн бяцхан мисс тодорлоо

2018-04-22 13:46:33

Гүрж улсын Батуми хотноо зохиогдсон дэлхийн бяцхан миссийн тэмцээнд  Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний 2-р сургуулийн  3-р ангийн сурагч Хосзул оролцож тус тэмцээний ялагчаар тодорсон байна.

 Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд оролцсоноос шигшээ буюу пиналын 21 охидоос  хувийн болон харилцааны соёл,авьяас,монгол орны тайлбарлан сурталчилсан зэрэг үзүүлэлтээрээ Хосзул охин  дэлхийн бяцхан мисс хэмээх алдарыг  хүртсэн байна.

Анх Эрдэнэт хотод болсон бяцхан миссийн тэмцээнд нийгмийн ажилтан Мягмар багш хүүхдүүдээ авч оролцон гараагаа эхлүүлж байсан бол Солонгос, Гүрж зэрэг орнуудад сурагчдаа  оролцуулж мисс хэмээх алдарыг  хоёр дахь удаагаа хүртэж мөн ази тивийн загвар өмсөгчийн тэмцээнд ч түрүүлсэн  амжилттай энэ нь хамт олны хичээл зүтгэл хэмээн Мягмар багш ярьж байлаа.

 Ийнхүү тус сургууль сурагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх авьяас чадварыг нь хөгжүүлэх талаар эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж  байгаагийн тод жишээ энэ юмаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймгаас дэлхийн бяцхан мисс тодорлоо  
Үзсэн: 2262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.14.xxx] 2018-04-22 17:18
mundag ymbee

Бидэнтэй нэгдээрэй