Шууд Chart

Нийгмийн даатгалын хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2018-04-22 13:26:48

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Олон улсын худалдааны төвд Нийгмийн даатгалын хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.

Энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөгийг   иргэдийн оролцоог нэмэгдүүлэх  зорилгоор амралтын өдөр зохион байгуулж байгаа төдийгүй   төрийн  үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй,  хөнгөн шүүрхай  хүртээмжтэйгээр хүргэх үүднээс Нийгмийн даатгалын баайцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд нь хурч үйлчилж байгаагаараа онцлог юм. Энэ ч утгаараа уг өдөрлөгийн үйл ажиллагаа  Олон улсын худалдааны төв буюу Сэлэнгэчүүдийн нэрлэдэгээр шинэ захад боллоо.  Энэ онд  Нийгмийн даатгалын хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулан уг арга хэмжээ “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах” чиглэлээр орон даяар зохион байгуулагдаж байна.  

Энэ үеэр тус хэлтсийн харилцагч түнш байгууллагууд болох ХААН, ХАС зэрэг банкныхан иргэдэд холдбогдох үйлчилгээг үзүүлж байснаас гадна  бизнесийн өдөрлөгийг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэд нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн талаар зөвөлгөө, мэдээлэл авч, сайн дурын гэрээ байгуулах шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, гэрчилгээгээ баталгаажуулах, Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшнийг гар утсандаа суулгуулах  баталгаажуулах зэрэг үйлчилгээг газар дээрээс нь авч байсан юм.Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр ирэд өөрт хэрэгцээт мэдээлэл зөвөлгөөг авч чаддаг  талаар ирэд ийнхүү ярьж байна.   

Иргэд нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа түр болон урт хугацаагаар алдах, ажилгүй болох, өвчлөх, тэжээгчээ алдах, үйлдвэрийн осолд өртөх зэрэг урьдпчилан тааварлашгүй нийгмийн, улс төрийн, эдийн засгийн, байгалийн зэрэг эрсдлийг , хохирол багатай даван туулахад танд туслах болго гэдгийг нийгмийн даатгалынхан тайлбарлан таниулж байлаа.       

   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийгмийн даатгалын хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй