АНУ-д лазер их буу суурилуулах десантын хөлөг онгоцыг ашиглалтад оруулаад байна. энэ ёслолын ажиллагааны бичлэгийг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний олон нийтийн сүлжээн дэх хуудсанд нийтэлсэн байна.
Байлдааны шинэ хөлөг онгоцыг ашиглалтад авах ёслол Орегон мужийн Портленд хотод өчигдөр болсон юм. АНУ-ын тэнгисийн цэргийн хүрээлэнгээс мэдээлж байгаагаар шинэ хөлөг онгоц нь Сан Антонио төрлийн десантын, тээврийн хөлөг юм байна. Тус хөлөг онгоцыг ирэх зун Хавайн ойролцоо болох тэнгисийн цэргийн олон улсын түвшний сургуулилтад оролцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Харин үүний дараагаар АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний захиалгаар бүтээсэн Лазер зэвсгийг суурилуулах юм байна.
Тус хөлөг нь тэнгисийн 800 цэргийг тээвэрлэх, хүчний дэмжлэг үзүүлэх зориулалттай юм. Түүнчлэн десантын хөлгүүд, газар уснаа явагч зэргийг сэргээн засах, нисдэг тэрэг тээвэрлэх зориулалтаар ашиглах боломжтой юм байна.
| Лазер зэвсэг суурилуулах хөлөг онгоцыг АНУ-д ашиглалтад оруулжээ | ||
| Үзсэн: 1098 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.