Их Британийн хатан хаан 2 р Элизабетын 92 насны ойд зориулсан олон арга хэмжээ өчигдөр боллоо. Лондон хотноо хатан хааны төрсөн өдөрт зориулсан галт буудлага зохион байгуулсан бол Альберт холлд урлаг соёлын алдартнууд оролцсон концерт боллоо.
Хатан хааны төрсөн өдрийн баярын концертод рок од Стингээс авахуулаад Кайли Миноуг, Шон Мендес, Том Жонс, Эн Мари нар оролцож ая дуугаа өргөсөн байна. энэ концертыг хатан хааны гэр бүлийнхэн үзэж сонирхсоны дээр БИ Би Си сувгаар шууд дамжуулан үзүүлсэн юм. ИХ Британийн хатан хааныг тус улсад 2 тэмдэглэдэг гэж болно. 2 р Элизабетад 4 р сарын 21 нд төрсөн боловч энэ өдөр олон нийтийг хамарсан онцгой арга хэмжээнүүд болдоггүй.
Харин цаг агаарын таатай нөхцөлд буюу 6-р сарын 2 дахь 7 хоногийн бямба гаригт албан ёсоор Хатан хааны төрсөн өдрийг цэргийн жагсаал, ард нийтийн өргөн зугаалга хийн тэмдэглэдэг уламжлал тогтсон гэхэд болно. 2015 оны 9 р сард хатан хааны ширээнд заларсан хугацаагаараа дэлхийд дээд амжилт тогтоосон. хатан хааны титэм зүүсний 65 жилийн ой нь Өнгөрсөн оны 2 р сарын 6 нд тохиосон билээ.
| Хатан хаан II Элизабетагийн 92 насны ойд зориулсан арга хэмжээнүүд боллоо | ||
| Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.