Бразилын Рио Де Жанейро хотын дэлхийд хамгийн аюултай бүсэд тооцогддог Ядуусын хорооллын охид балетын сургалтад хамрагддаг болсноос хойш 12 жил өнгөрч байна. Олон нийтийн нэгэн байгууллагынхан Бурхдын хот хэмээн нэрийддэг ядуусын хотхоны охидод 7 хоногт 2 удаа бүжгэн жүжгээр хичээллэх ийм боломжийг олгосон байна.
Буун дуу л сонсогддог ядуусын хороололд ийнхүү сонгодог хөгжим эгшиглэдэг болжээ. Балетын сургууль нь өндөр настнуудын асрамжийн төвийн 3 давхарт байрладаг байна. энэ сургууль 12 жилийн өмнө байгуулагдсан. Эхлээд амьдралын боломжгүй, ядуу өрхийн хүүхдүүдийг гудамжинд гарахаас сэргийлэх зорилготойгоор байгуулагдаж байжээ. Тэр үед наад захын стандарт хангасан бүжгийн сургуулилт хийх танхим байгаагүй байна.
Харин олон нийт охидуудаа энэ сургалтад байнга хамруулахын тулд хандив өгч эхэлснээс хойш сургалтын танхимын нөхцөлийг сайжруулж чаджээ. Өнөөдөр энэ сургалтад 36 охин хамрагдаж байна. эцэг эхчүүд нь охидуудаа сонгодог урлагт дуртай болгох, мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд сардаа 5 ам.доллартой тэнцэх мөнгийг төлбөрт нь өгдөг байна. Энд балетын үндсэн хөдөлгөөнүүдээс гадна мэргэжлийн бүжигчин болох хүнд дасгал сургуулилтыг ч хийдэг байна. Рио де Жанейрогийн бурхдын хот хэмээн нэрлэдэг ядуусын хотхонд гэмт хэргийн гаралт өндөртэй. 40 гаруй мянган оршин суугчтай энэ хороололд 2017 онд хүчирхийллийн улмаас 97 хүн энэ он гарснаас хойш 11 хүн амиа алдсан байна. өөрийн гэсэн хууль журам үйлчилдэг гэхэд буруудахгүй.
| Рио-Де-Жанейрогийн ядуусын хороололд балетын сургууль нэгдээд 12 жил өнгөрч байна | ||
| Үзсэн: 902 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.