Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирийн Дума хот дахь химийн зэвсгийн халдлага гарсан гэж үзэж байгаа газарт өчигдөр ажиллаж эхэлсэн байна. Олон улсын шинжээч мэргэжилтнүүд эндээс шинжилгээ хийх дээжүүд авсан байна. Энэ тухай химийн зэвсгийг хориглох байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.
Сирийн Дума хотоос авсан дээжүүдийг Холландын Рейсвейк хот дахь химийн зэвсгийг хориглох байгууллагын лабораторид хүргэх юм байна.
Харин шинжилгээний хариуд үндэслэн тайлан илтгэл гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ тайлан илтгэлийг Химийн зэвсгийг хориглох тухай конвенцид нэгдсэн улс орнуудад шилжүүлэн өгөх юм байна. энэ сарын 7-ны өдөр Сирийн Дума хотод химийн зэвсэг ашигласан халдлага гарсан тухай засгийн газрын бус байгууллагууд түүний дотор Цагаан дуулгатнууд анх мэдээлсэн юм. Ийм халдлага үйлдсэн хэрэгт Сирийн засгийн газрын хүчнийг буруутгасан төдийгүй АНУ Их Британи, Франц улсууд хамтран Сирийн байгууламжуудад агаарын цохилт өгсөн юм. Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид ийм халдлага гарсан эсэхийг мөрдөн шалгахаар энэ сарын 14 нд Сирийн нийслэл хотод ирсэн юм.
Дума хотод өнгөрсөн 18-ны өдөр очихоор төлөвлөж байсан ч НҮБ-ын аюулгүй байдлыг хангах багийнхан руу гал нээсэн хэрэг гарсан учир олон улсын шинжээчдийн Дума хотод очих хугацааг хойшлуулахад хүрсэн юм.
| Олон улсын шинжээчид Сирийн Дума хотод ажиллаж эхэллээ | ||
| Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.