Шууд Chart

Арменийн ерөнхий сайд улс орныхоо онцгой чухал асуудлуудыг шийдвэрлэснийхээ дараа огцорход бэлэн гэдгээ илэрхийлэв

2018-04-23 13:09:41

Арменийн  Ерөнхий сайд  Серж  Саргсян  бүс  нутгийн геополитикийн нөхцөл  байдал амаргүй  байгаа учир  засгийн газрын  тэргүүний  алба  хаших  болсноо  мэдэгдсэн  байна.  Улс  орныхоо аюулгүй байдлыг хангаж, хөгжүүлэх,  Карабахын  асуудлыг нааштайгаар  зохицуулахын  төлөө  ажиллахаа тэрээр амласан  байна. Гол нь энэ асуудлыг шийдвэрлэсний дараагаар  засгийн газрын тэргүүний суудлаас  огцроход ч бэлэн  байгаагаа илэрхийлсэн  байна. Луис  боловсролын сангийн төгсөгчдийн  захидалд  хариу  болгон  гаргасан энэ мэдэгдэл  нь  өнгөрсөн  13 ны  өдрөөс  эсэргүүцэн  жагсч  байгаа сөрөг хүчнийхэнд мөн  зориулагдсанд  тооцогдож  байна. 

Арменийн  төрийн  тэргүүнээр  сүүлийн  10  жилийн  туршид  ажилласан  Серж  Саргсян   засгийн газрын   тэргүүнээр сонгогдсоныг  сөрөг хүчнийхэн  эсэргүүцэж байгаа юм.  сөрөг хүчний  удирдагч Никол  Пашиняний  удирдаж  байгаа жагсагчид  өчигдөр Ереваны орон сууцны  хорооллууд  руу  нэвтрэх   замуудыг  хааж  байсан  байна. цагдаагийнхан  жагсагчдын  хооронд  өчигдөр мөн л мөргөлдөөн гарсны  дээр,хууль сахиулагчид  100 гаруй  хүнийг саатуулан хорьсон мэдээтэй  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арменийн ерөнхий сайд улс орныхоо онцгой чухал асуудлуудыг шийдвэрлэснийхээ дараа огцорход бэлэн гэдгээ илэрхийлэв  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй