Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро Куба улсад айлчилж байна. Өчигдөр Хавана хотноо Кубын төрийн зөвлөлийн шинэ тэргүүн, сайд нарын зөвлөлийн дарга Мигель Диас Канель, Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро нарын уулзалт хэлэлцээ болжээ.
Венесуэлын Ерөнхийлөгч энэ үеэр 2 улсын харилцаа итгэлцэл, хамтын ажиллагаа, хөгжлийн хамгийн дээд түвшинд хүрч чадсаныг онцлон тэмдэглэсэн байна. 2 орныг нэгтгэдэг хүн ёсны, түүхэн эвслээ бэхжүүлэхийн төлөө Мөн Кубын шинэ удирдагчид талархал дэвшүүлснээ мэдээлсэн юм. ийнхүү Николас Мадуро нь Кубын төрийн зөвлөлийн тэргүүн, сайд нарын зөвлөлийн даргаар Диас Канель сонгогдсоноос хойш тус улсад айлчилж байгаа гадаад улс орны анхны төрийн тэргүүн болоод байна. Венесуэл улс нь Кубын улс төрийн гол холбоотон, худалдааны үндсэн түншийн нэг юм. 2014 оны хямралаас өмнө Венесуэл улс нь Кубад нийт импортын газрын тосных нь 70 хувийг нийлүүлдэг байсан юм. Харин дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн уналтаас болж Венесуэл улсаас нийлүүлдэг газрын тосны хэмжээ эрс багассан юм.
| Венесуэлын ерөнхийлөгч Куба улсад айлчилж байна | ||
| Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.