Саудын Арабын аюулгүйн хүчнийхэн Эр Рияд хотын төвд хааны ордны ойролцоо нисч байсан дроныг устгаж унагаасан байна. Эр Риядын Хузам хороодын захад аюулгүй байдлын албаныхан бүртгэлгүй дрон нисч байгааг илрүүлж улмаар тушаал зааврын дагуу устгах арга хэмжээ авсан байна. Дрон хааны ордны дэргэдүүр нисч байх үед Салман хаан өргөөндөө байгаагүй, Дирийе дэх фермтэй танилцаж явсан байна. Эр Рияд хотын төвд буудалцаан болж байна гэсэн мэдээлэл ирснийг Ройтерс дамжуулж байсан юм. Харин олон нийтийн сүлжээгээр зэвсэгт төрийн эргэлт гарлаа гэсэн таамаг ихээхэн гарч байжээ. Тиймээс аюулгүйн хүчнийхэн хотын төвд буун дуу сонсогдсон нь ямар шалтгаантай байсныг ийнхүү тайлбарлахад хүрчээ.
| Саудын Арабын аюулгүйн хүчнийхэн хааны ордны ойролцоох дроныг устгажээ | ||
| Үзсэн: 1936 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.