Шууд Chart

Францын ерөнхийлөгчийн АНУ дахь төрийн айлчлал эхэллээ

2018-04-24 13:05:09

Францын  ерөнхийлөгч Эммануэль Макроны АНУ дахь төрийн айлчлал   өчигдрөөс эхэллээ.  Францын  төрийн тэргүүний онгоц  Вашингтоноос  холгүй орших  агаарын цэргийн  Эндрюс  баазад  газардсан   байна.  Үүний дараа Америкийн анхны  Ерөнхийлөгч  болох  Жорж  Вашингтоны  түүхэн өргөөнд   АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд Трамп,  Францын  төрийн тэргүүн Эммануэль Макрон нарын  анхны  албан  бус  уулзалт болсон  юм.

Эммануэль  Макрон  АНУ,  Франц  улсууд  онцгой  үүрэг хариуцлага хүлээдэг.  Олон талт харилцааны  орчин үеийн  зарчмын  баталгаа нь  болдог.  Тиймээс    тодорхойгүй байдал,  аюул заналхийлэл,  асуудал ихтэй  энэ  цаг үед  АНУ-д хийж  байгаа айлчлал  нь  онцгой  чухал   ач холбогдолтой хэмээн  тодорхойлж  байгаагаа  илэрхийлсэн  байна.  Мөн хэлэлцэх  олон  асуудал  ч АНУ, Францын  хооронд бий гэдгийг тэмдэглэсэн юм. Францын  Ерөнхийлөгчийн 3  өдөр үргэлжлэх айлчлалын гол  арга хэмжээнүүд өнөөдөр  болно.  Америк  Францын  төрийн тэргүүн нарын уулзалт хэлэлцээгээр  2  талын  харилцаа хамтын ажиллагаа, Солонгосын хойг,  Ойрхи Дорнодын  асуудлыг  хөндөж  хэлэлцэхээр  төлөвлөж  байна.  Үүнээс  ган, хөнгөн  цагааны  импортын татварыг  нэмсэн  АНУ-ын Ерөнхийлөгчийн  шийдвэр, Ираний цөмийн  хөтөлбөртэй холбоотой гэрээ  анхаарлынх нь  төвд  байхаар байна.  Францын  Ерөнхийлөгчийн хувьд  импортын  гаалийн  татварыг нэмэх  Дональд  Трампын шийдвэрийг  худалдааны дайн  зарлалаа гэж тодорхойлж    холбоотнууд  ийм дайн хийх  ёсгүй  гэсэн байр  суурьтай  байгаагаа  илэрхийлж байсан.

Тэгвэл  Ерөнхийлөгч  Дональд  Трамптай  уулзах үеэр  Европын Холбооны  орнуудаас нийлүүлж  байгаа  ган, хөнгөн  цагааны  импортын  гаалийн татвартай холбоотой  асуудлыг  онцгойлон хөндөнө гэсэн хүлээлт байна.  Үүний зэрэгцээ  Ираний цөмийн  хөтөлбөртэй холбоотой  АНУ-ыг  гаргахаа  Ерөнхийлөгч  Дональд  Трамп  мэдэгдээд  байгаа учир энэ  тухай бас онцлон хөндөх байх  гэж мэргэжилтнүүд харж байна.  Франц, болон  Европын  Холбооны  бусад улс  орнууд   энэ  гэрээнд  АНУ-ын  шаардаж  байгаа шигээр  өөрчлөлт оруулахын  эсрэг байр  суурьтай  байгаа юм.  Эммануэль Макрон  Германы  канцлер  Ангела  Меркельтэй   АНУ-д хийх  төрийн айлчлалаасаа өмнө  уулзахдаа   энэ  гэрээний өөр   хувилбар  гэж байхгүй  гэдэг дээр саналаа нэгтгэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын ерөнхийлөгчийн АНУ дахь төрийн айлчлал эхэллээ  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй