Олон улсын удирдагчид Канадын Торонто хотод амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлцгээж байна. Бага оврын ачааны машин Торонтогийн Янг стрит гудамжинд хашлага давж явган зорчигчийн зам руу дайран орсны уршгаар сүүлийн мэдээгээр 10 хүн амиа алдаж 15 хүн гэмтэж бэртсэн байна.
Машины жолооч хэргийн газраас оргон зайлахыг оролдсонд ч цагдаагийнхан түүнийг саатуулан барьж чадсан байна. Одоогоор олон хүний аминд хүрсэн энэ хэргийг үйлдсэн хүний нэр нас, ямар шалтгаантай байсан зэрэг талаар цагдаагийнхан ямар ч мэдээлэл өгөөгүй байна. АНУ болон Европын орнуудад тээврийн хэрэгслээр явган зорчигчдын дайрч олон хүний аминд хүрсэн халдлага сүүлийн үед их гарах болсонтой холбоотойгоор энэ хэрэг ч террорист халдлага байж магадгүй хэмээн болгоомжлоход хүргээд байгаа юм. Гэвч Канадын олон нийтийн аюулаас хамгаалах сайд одоогоор хэргийг шалгаж байгаа ч дүгнэлт хийхэд эрт байгааг мэдэгдсэн байна.


| Торонто хотод явган зорчигчдыг автомашинаар дайрсан хэрэг гарлаа | ||
| Үзсэн: 871 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.