Ирэх баасан гаригт буюу 27 ны өдөр 2 Солонгосын дээд уулзалт болох гэж байгаа. түүхэн энэ үйл явдлын бэлтгэлийг хангах 2 улсын ажлын хэсгийнхний 3 дахь уулзалт өчигдөр Панмунжомд болсон. Тэгвэл энэ уулзалтаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг 27 ны өглөө эхлүүлэхээр эцэслэн тохирсон байна.
Мөн 2 Солонгосын дээд уулзалтын хөтөлбөрт 2 удирдагч оройн зоог хамтдаа барихаар тусгаж өгсөн байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэнийг Ионхап дамжуулж байна. Өмнөд болон Умард Солонгосын ажлын хэсгийнхэн дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар 3 шатны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр дээд уулзалтын хөтөлбөр, аюулгүй байдлыг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэрхэн ажиллуулах гэсэн үндсэн сэдвүүдээр эцсийн тохиролцоонд хүрээд байгаа юм. Умард Солонгосын тал 2 удирдагчийн уулзалтыг тодорхой хугацаагаар телевизээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн .
Үүнтэй холбоотойгоор Умардын тал Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг Панмунжомын хойд хэсэг рүү нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоор болсон байна.
| Хоёр Солонгосын удирагчдын уулзалтыг энэ сарын 27-нд эхлүүлэхэээр эцэслэн тохирлоо | ||
| Үзсэн: 2801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.