Шууд Chart

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Циндаод эхэллээ

2018-04-24 13:46:33

Шанхайн хамтын ажиллагааны  байгууллагын гишүүн орнуудын  гадаад хэргийн сайд нарын   зөвлөлийн   хуралдаан  Хятадын Циндао  хотод  дөнгөж  түрүүхэн  эхлээд  байна.  Энэ  нь  ирэх 6 р сарын 9-10 ны хооронд  тус хотод болох Шанхайн хамтын ажиллагааны  байгууллагын  дээд уулзалтын   бэлтгэлийг хангах  сүүлчийн  шатны  хуралдаан  юм.  . тодруулбал  дээд уулзалтанд  оролцох төр засгийн тэргүүн нарын гарын үсэг зурж  батлах  шийдвэр баримт  бичгүүдийг  эхийг  эцэслэн зөвшилцөх  юм байна. 

ОХУ-ын гадаад хэргийн сайд  Сергей  Лавров тэргүүтэй төлөөлөгчид энэ  уулзалтанд  оролцож байна.   Үүний зэрэгцээ  Оросын гадаад хэргийн сайд  2  орны  хувьд  энэ оны   улс төрийн  чухал   үйл  явдал болох   ОХУ-ын төрийн тэргүүний БНХАУ д хийх төрийн айлчлалын  бэлтгэл  ажлыг хангахаар  Бээжин хотноо  уулзалт хэлэлцээнүүдийг  хийсэн   юм.   Өчигдөр Хятадын удирдагч Си Зиньпин түүнийг хүлээн авч  уулзсаны дээр  Хятадын төрийн зөвлөлийн  гишүүн  гадаад хэргийн сайд   Ван И, Лавров нарын уулзалт хэлэлцээ мөн  болсон юм.  Шанхайн  хамтын  ажиллагааны  байгууллага нь  өнгөрсөн  2017  оноос  Энэтхэг Пакистан улсуудаар хүрээгээ  тэлсэн  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Циндаод эхэллээ   
Үзсэн: 1745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй