Шууд Chart

Кембрижийн гүн Уильям, гүнгийн хатан Кейт Мидлтон нар хүүтэй боллоо

2018-04-24 13:51:26

Кембрижийн гүн, ханхүү Уильям,  гүнгийн хатан  Кейт  Мидлтон  нар   3 дахь  хүүхдээ  өлгийдөн аваад  байна.  Бяцхан  ханхүүг өчигдөр гэрт нь хүргэх замдаа  нийтэд анх удаагаа  харуулсан юм.  Залуу хосуудад  дахин хүүтэй  болсонд нь   баяр хүргэхээр   олон  хүн  эмнэлгийн гадна  цугласан байсан юм.  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэднийг эмнэлгээс гарч  ирэх  мөчийг  олон өнцгөөс шууд  дамжуулан  үзүүлж , зарим  хэвлэлүүд   бяцхан  ханхүүгийн   ойртуулж  татсан  кургыг нь  хүртэл нийтэлсэн байлаа. 

Харин  одоо бяцхан ханхүүд  ямар нэр  өгөх бол  гэдэг тааврыг  олон нийт  төдийгүй хэвлэлүүд дэвшүүлж  байна.  Залуу  хосууд  бага  хүүгийнхээ нэрийг  хаадын нэрнээс  сонгох  байх гэсэн таамаг  их  байна.   Би би Си л гэхэд  бяцхан ханхүүг  Артур гэж нэрлэх магадлал  хамгийн өндөр байна гэж  хүртэл  бичсэн  байна. Мөн  Альфред,  Альберт  гэсэн  нэр сонгох магадлалтай гэж үзэж байна.  Өмнө нь   Уильям Кейт нарын  анхны хүүг   төрөхөд  хэвлэлүүд  Жорж  гэсэн нэр хайрлана гэж  таамаглаж байсан нь   яг  таарсан.  Харин  охин нь төрөхөд   Алиса Диана  Оливия гээд  олон нэр   яригдаж байсан ч  нэг нь таараагүй.  Залуу  хос  охиноо Шарлотта гэж нэрлэснийг   энд бас сануулж байна.  олон  зуун  жилийн туршид  ИХ  Британийн  хаад,   хунтайжханхүү нар  дотор  Эдуард  Хенрих гэдэг нэр зонхилж байсныг  бас сануулж  байна.  Мөн  2 Якова, 2 Карл,  4  Вилгельм,  2 ч  Ричард  Британийн хаадын  угсаанд  байсныг  тэмдэглэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кембрижийн гүн Уильям, гүнгийн хатан Кейт Мидлтон нар хүүтэй боллоо  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй