Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньян дахь Хятадын элчин сайдын яаманд очиж тус улсад гарсан автын осол хэргийн уршгаар Хятадын 32 иргэн амь насаа алдсанд эмгэнэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр энэ ослын уршгаар гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн Хятадын 2 жуулчинг эргэсэн байна.
Умард Солонгосын Хванхэ Пукто мужид өнгөрсөн ням гаригт олон хүн амиа алдсан автын хэрэг гарсан юм. Үүнээс болж 36 хүн амиа алдсаны 32 нь Хятадын 4 нь Умард Солонгосын иргэн байсан байна. умард Солонгосын удирдагч гэмтэж бэртсэн хүмүүст хандаж бүх талаар тусалж дэмжихээ амласан байна.


| Ким Жон Ун эмнэлэгт очин автын осолд өртөж гэмтсэн Хятадын жуулчидтай уулзжээ | ||
| Үзсэн: 1462 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.