Шууд Chart

Үл анзаарагдах аврах хантааз 199 ам.долларын үнэтэй

2018-04-25 16:16:34

Технологийн шинэ шийдэл бүхий бүтээгдэхүүнүүд салбар бүрт хөгжсөөр байна. Усан спортын төрөл, далайн аялал зугаалга сонирхогчид анхаарлаа энэ мэдээлэлд хандуулаарай. “Уингмэн” компанийн бүтээсэн шинэ загварын аврах хантаазтай холбоотой мэдээлэл юм. Биедээ авч явах, өмсөж хэрэглэхэд хэнд ч үл анзаарагдах ашиглахад хялбар энэ бүтээл зах зээлд 200 орчим ам.долларын үнэтэй юм байна.

Ямар нэгэн гэнэтийн осол хэзээд ч тохиолдож болно. Усанд сэлж чаддаггүй хүмүүс аль эсвэл гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх хүсэлтэй байгаа хүмүүст аврах хантааз чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ үйлдвэрээсээ хийтэй, овор хэмжээ томтой аврах хантаазыг шаардлага гарсан тэр газарт байлгах дутагдалтай. Жишээ нь том учраас шидэхэд ойрхон буух, аль эсвэл том хэмжээтэй учир байнга биедээ авч явахад тийм ч тохиромжгүй байдаг гэх мэт зүйлс байдаг. Харин энэ харагдаж байгаа аврах хантааз бол хэзээ ч , хаана ч ямар ч хувцасныхаа гадуур болон дотуур өмсөж болдог. Хэмжээ нь жижиг тул хэн үл анзаарагдана гэж танилцуулж байгаа юм. Тодруулбал , хамгийн нимгэн аврах хантааз гэжээ. Үүнийг өнөөдрийн байдлаар Америкийн далайн эргийн хамгаалалтын болон аврах багийнхан ашиглаад эхэлсэн. 41 кг-ээс дээш жинг усан дээр барьж хөвөх боломжтой аврах хантааз болж чаддаг. Энгэрт нь суурилуулсан тусгай татах хэсгийг татахад л хантааз хийгээр дүүрч тухайн хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс аварна. Зохион бүтээгчид нь Кикстартераас санхүүжилт авч байгаа.

Саяхнаас худалдаалагдаж эхэлсэн байна. Гол төлөв далайн өндөр давлагаанд усны тавцан дээр зогсон гулгах хүмүүст илүү тохиромжтой бүтээл болсон. Шаардлагатай тохиолдолд амаараа ч хийлж болдог байна. Дараагийн загвар нь илүү жижигхэн болж, ашиглахад илүү хялбар шинэлэг болох байх болно хэмээн зохион бүтээгчид нь онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үл анзаарагдах аврах хантааз 199 ам.долларын үнэтэй  
Үзсэн: 1428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй