Шууд Chart

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл бүрэн хангагджээ

2018-04-26 12:27:04

Маргааш буюу энэ сарын 27-ны өдөр хоёр Солонгосын заагладаг цэрэггүй бүс  дэх  Панмунжом сууринд  болох   Өмнөд,  Умард  Солонгосын удирдагчдын уулзалт олон улсын  анхаарлын төвд  байна.  Баттай эх сурвалжын мэдээллээр  дээд уулзалтын бэлтгэл ажлыг бараг  хангаж дуусаад  байгаа аж. Энэ тухай Өмнөд Солонгосын  Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч  Чон Ва Дэ  өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Хоёр Солонгосын  удирдагчдын уулзалт Панмунжом дахь Энх тайвны ордонд  болох  юм.  Хоёр Солонгосын  хилээс  130  метрийн зайтай орших энэ ордныг 1989 онд  барьсан.  Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгчийн тусгай элч Чон Ын Ён тэргүүтэй төлөөлөгчид  өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Пхеньянд хоёр өдрийн айлчлал хийсний дараагаас энэхүү ордонг сэргээн засварлах  ажлыг  эхлүүлсэн  юм.

Тус  ордонд  хоёр  Солонгосын  өндөр дээд албаныхан, цэргийн эрхтнүүдийн  уулзалтууд  өмнө нь болж байсныг  Чонг Ва Дэ  энэ  үеэр  мэдээлсэн  байна. Тодруулбал, Өмнөд  болон Умард  Солонгосын 300 гаруй  удаагийн уулзалт хэлэлцээ  энд  болж  байсан  аж.  Хоёр Солонгосын  удирдагчдын уулзалтыг  Энх тайвны ордонд  зохион байгуулахын  тулд  хурлын   гол танхимыг шинэчилсэн  байна.  Үүний зэрэгцээ дээд уулзалтын үеэр  2 удирдагчид  барих  зоогийг ч тусгайлан  бэлтгэснийг  тэрээр энэ үеэр мэдээллээ.

Тухайлбал, Умард Солонгосын удирдагч  Ким Чен  Иртэй хоёр Солонгосын  анхны  дээд хэмжээний  уулзалт хийсэн  Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгч  агсан Ким Дэ  Жуны   төрөлх  хотоос  Синанаас  хоёр улсын удирдагчийн зоогт барих  загаснуудыг   авчруулжээ. Үүний зэрэгцээ Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгчийн  хүсэлтийн дагуу Умард Солонгосын  алдарт  Пхеньяны  Окрю Гван  зоогийн газрын  ахлах  тогооч Умард нэртэй хүйтэн  гоймонг бэлтгэхээр хоёр улсын удирдагчийг дайлахаар болсон  тухай  ч  тэрээр  мэдээлсэн юм. Өчигдөр Энх тайвны  ордонд  дээд уулзалтын  үеэр  болох  ёслолын ажиллагааны сүүлийн бэлтгэлийг  хийсэн  байна.











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл бүрэн хангагджээ  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй