Шууд Chart

Устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг “Volvo fh16” ачааны автомашиныг танилцуулав

2018-04-29 11:08:05

Автомашин үйлдвэрлэгчид байгалийн гаралтай шатахуун зарцуулдаг автомашины хэрэглээг багасгахын тулд байгаль экологид ээлтэй түлшээр ажилладаг хүчирхэг хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл бүтээхээр зорьж байна. Энэ удаад Британийн “Юлэмко” компанийн инженерүүдийн бүтээсэн ачааны автомашиныг онцоллоо. Тус автомашин нь устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг хөдөлгүүрээр тоноглогдсон юм байна.

Энэ ачааны автомашиныг Волво компанийн эф-эйч 16 загварын үндсэн бааз суурийг ашиглаж бүтээсэн. Байгаль экологид ямар ч хортой хий ялгаруулдаггүй гэдгээрээ онцлогтой. 300 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй тус ачааны автомашин нэг удаагийн дүүрэн банкаараа 300 орчим км зам туулах боломжтой. “H2Stations.org” судалгааны газраас өгсөн мэдээллээр бол Их Британид өнөөдрийн байдлаар устөрөгчийн 15 цэнэглэгч цэгүүдийг барьж, байршуулаад байгаа гэжээ. Харин АНУ-ын хэмжээнд нийтдээ 20 гаруй устөрөгчийн цэнэглэгч цэгүүд байдаг байна. Энэ төрлийн тээврийн хэрэгсэл зах зээлд хямд төсвөөр үйлдвэрлэгдэн нэвтрэх боломжтой гэж харж байгаа.

Түүнчлэн эдийн засагт ч хэмнэлттэй эко тээврийн хэрэгсэл хэмээн онцолж байна. Өнөөдрийн байдлаар зах зээлд цахилгаанаар ажилладаг автомашины тоо улам өссөөр байгаа. Харин устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины тоо харьцангуй бага байгаа юм. Энэ жилийн хувьд Их Британийн нутаг дэвсгэрт энэ төрлийн тээврийн хэрэгслийг салбарт нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг “Volvo fh16” ачааны автомашиныг танилцуулав  
Үзсэн: 1891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй