Шууд Chart

Гурван компани хамтарч хаягдал бохийг дахин боловсруулан гутал бүтээжээ

2018-04-29 11:13:04

Сүүлийн үед үйлдвэрлэгч компаниуд хаягдал хог материалыг дахин боловсруулж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд худалдаалах технологийг судалж, хөгжүүлсээр байна. Эдгээрээс гадаа гудамж талбайд хүний зажилж хаясан бохийг цуглуулан, улмаар дахин боловсруулан түүхий материал гарган авсан технологийг онцоллоо. Тодруулбал бохийг дахин боловсруулж, орчин үеийн загварлаг гутал үйлдвэрлэсэн талаарх мэдээлэл олны анхаарлыг ихээр татаж байгаа юм.

Бохийг зажилдаггүй хүн гэж бараг байхгүй. Харин хүмүүс зажилсан бохио хаа тааралдсан газраа хаях нь бараг л энгийн үзэгдэл болоод байна. Өнөөдөр дэлхий нийт маш их хэмжээгээр хаягдаж байгаа хог хаягдлыг бууруулах зорилгоор олон арга хэмжээнүүдийг авч байна. Энэ бол хог хаягдлыг дахин боловсруулан түүхий эд гаргаж авах. Энэ удаад онцлогдоод байгаа бохь гэдэг зүйлийг хүмүүс гадаа гудамж талбай, анги танхим гээд хаанаас л бол хаанаас олж харж болно. Гэхдээ үүнийг гутлын үйлдвэрлэлд ашиглах боломж бүхий гарцыг Амстердамын зохион бүтээгчид олж харсан байна. Ингэснээр бохины хог хаягдал буурна гэж харж байгаа юм. Хүрээлэн буй орчноо хогоос салгах төсөл хөтөлбөрийн хүрээнд гурван компани хамтран энэ ажлыг эхлүүлсэн байн.

Тодруулбал хотын маркетингийн компани болох Ай-эмстэр-дам, загварын бренд болох Эксплисит үеэр, мөн ганшой компани юм. Эдгээр гурван компани нэгдэн хаягдал бохийг ашиглан гутал урлан олон нийтэд танилцуулаад байна. Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар бол Нидерландын Амстердам хотод жил бүр ойролцоогоор 1,5 сая тонн жинтэй хаягдал бохийг цуглуулах боломжтой гэсэн байна. Үүнийг дахин боловсруулан загварлаг, чанартай гутлын үйлдвэрлэлд ашиглах нь эдийн засагт хэмнэлттэй нөгөөтээгүүр хотын өнгө үзэмж нэмэгдэх, хог хаягдал тодорхой хэмжээгээр буурахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Нэг кг хаягдал бохь гэхэд л 4 хос гутал үйлдвэрлэхэд хүрэлцдэг хэмээн үйлдвэрлэгчид нь мэдээлсэн байна.

Гутлын ул хэсгийн материалыг л хаягдал хогоор хийж байгаа . Харин үлдсэн хэсгийг нь арьсан материалаар урлаж байгаа юм. Бэлэн болсон нэг гутал ойролцоогоор 190 еврогийн үнэтэй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гурван компани хамтарч хаягдал бохийг дахин боловсруулан гутал бүтээжээ  
Үзсэн: 3162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй