Шууд Chart

Япон, АНУ хоёр БНАСАУ-ын бодлогыг анхааралтай ажиглана

2018-04-29 17:22:38

Япон, АНУ хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт болсны дараа, мөн тун удахгүй умардын удирдагч Ким Жон Ын, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын уулзалт болохын өмнө БНАСАУ-ын бодлого хаашаа чиглэх вэ гэдгийг анхааралтай ажиглана гэж Японы ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Трамптай утсаар ярьсныхаа дараа ийнхүү мэдэгдсэн байна.

“Бид Умард Солонгос ямар бодлого баримтлахыг анхааралтай ажиглах болно, анхааралтай ажиглахын гол шалтгаан нь Умард Солонгос цөмийн зэвсгээс татгалзахад чиглэсэн алхам авах уу? үгүй юу? гэдэгт л байгаа юм” гэдгийг Японы ерөнхий сайд онцолжээ. Мөн Абэ Шинзогийн хэлснээр, тэрбээр Трамптай утсаар ярихдаа Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтыг Ази, Номхон далайн бүс нутагт байдлыг тогтворжуулахад хийж буй түүхэн чухал алхам хэмээн үнэлжээ. Мөн Абэ өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин-тэй утсаар ярьж, БНАСАУ-ын эргэн тойрны байдлыг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн баасан гарагт хоёр Солонгосыг заагладаг хилийн Панмунжон сууринд Өмнөдийн ерөнхийлөгч Мун Жэ Ин, Умардын удирдагч Ким Жон Ын нарын хооронд түүхэн дээд хэмжээний уулзалт болсон.

Нөгөөтээгүүр энэ уулзалт бол Өмнөд болон Умард Солонгосын удирдагчид хооронд сүүлийн 10 гаруй жилд хийж байгаа анхны уулзалт болсон. Яриа хэлэлцээний дүнд хоёр орны удирдагчид Панмунжоны хамтарсан тунхгийг баталж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, Солонгосын ард түмний эв нэгдэл, цэцэглэн хөгжлийн төлөө хамтарна гэдгээ илэрхийлсэн.      

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, АНУ хоёр БНАСАУ-ын бодлогыг анхааралтай ажиглана  
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй