Хятадад 2018 оны эхний гурван сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн түвшин 3,89 хувь хүртэл буурсан байна. БНХАУ-ын Хөдөлмөрийн нөөц, нийгмийн хангамжийн яамны мэдээлж байгаагаар, энэ хугацаанд 3,3 сая гаруй хүн ажилтай болсон байна.
Яамны албан ёсны төлөөлөгч Лу Айхун үүнийг маш сайн гараа хэмээн дүгнэж, “гараа сайн бол бариа сайн” гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Хятадын Хөдөлмөрийн нөөцийн яам энэ судалгааг гаргахын тулд хятадын 100-аад хотын хөдөлмөрийн зах зээлд судалгаа хийжээ. Ажлын байр болон ажил хөдөлмөр эрж хайж байгаа хүмүүсийн харьцаа 1,23 хувь байсан бөгөөд үйлдвэрлэлийн салбарт ажлын хүчний эрэлт хэрэгцээ 5,2 хувиар өссөн байна. Үүний хажуугаар газар тариалангийн салбарт ажиллах цагаач-тариаланчдын тоо өсөх хандлагатай байгаа юм байна. Яамны урьдчилан тооцоолж байгаагаар, 2018 онд хөдөлмөрийн зах зээл дээр ажлын 15 сая гаруй шинэ байр бий болох боловч ажиллах хүчний мэргэжил, боловсролын түвшин хангалтгүй байгаагаас үүдэж хөдөлмөрийн зах зээл дээр тэнцвэргүй байдал бий болж байгаа юм байна.
Энэ бүгдээс үүдэж Хятадын Хөдөлмөрийн нөөц, нийгмийн хангамжийн яам их дээд сургууль төгсөгчдийг, хөдөө орон нутагт эргэн ирж байгаа цагаач-тариаланчдыг ажилтай болгоход чиглэсэн тусгай хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлж, гарааны бизнесийг дэмжих, ажилгүйчүүдэд олгодог нөхөн төлбөрийг өргөтгөх, янз бүрийн асуудлаас болж хүнд байдалд орсон хүмүүст дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.
| Хятадад бүртгэлтэй ажилгүйчүүдийн түвшин 3,89 хувь хүртэл буурчээ | ||
| Үзсэн: 1714 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.