“Clairy Inc” компани агаар цэвэршүүлэгч ухаалаг төхөөрөмж бүтээсэн байна. “Natede” нэртэй энэ агаар цэвэршүүлэгч эко төхөөрөмж худалдаанд гарахад бэлэн болоод байгаа 133 евро буюу ойролцоогоор 241 ам.долларын үнэтэй аж.
Цэвэр агаар байгаль дэлхийн амьд бодгаль бүхнийг тэтгэгч чухал зүйлсийн нэг. Хүмүүс бид эх дэлхийгээсээ цэвэр агаарыг авч эрүүл амьдралын нэгэн эх сурвалжаа олж авдаг. Өнөө цагт технологийн шинэ шийдэл бүхий бүтээлүүд бидэнд агаарыг шүүн цэвэрлэн өгдөг болоод байна. энэ удаад энэ төрлийн төхөөрөмжийг онцолж байна.
Энэ агаар цэвэршүүлэгч ухаалаг төхөөрөмж бусад төхөөрөмжүүдтэй харьцуулахад цэвэршүүлэгч шүүлтүүрийг нь үргэлж сольж, шинэчилдэггүй гэдгээрээ онцлогтой. Хөгжүүлэгчдийн хэлснээр, агаарын 93 хувийг цэвэршүүлж, бактерийг 99 хувь устгаж чаддаг байна. Мөн аливаа төрлийн амьсгалын болон агаарын вирус, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үнэрийг ч арилгадаг ажээ. Тус төхөөрөмжийг ухаалаг гар утастайгаа утасгүй интернетийн WiFi сүлжээгээр холбон ашигладаг.
Ингэснээр ухаалаг гар утсан дээрээ өөрийн байгаа орон зай дах агаарын чанарын талаарх мэдээллийг олж авч болдог гэнэ. Өөртөө байгалийн органик ургамлыг суулгаж өгснөөрөө ч давуу талтай энэ төхөөрмж 12 дугаар сараас эхлэн зах зээлд борлуулагдаж эхлэх юм байна. Одоогоор Кикстартераар дамжуулан хөрөнгө босгож байгаа. Ингэснээр үйлдвэрлэлд нэвтрүүлж, худалдаанд гаргах нөхцөлөөр хангагдана гэж мэдээлжээ.
Өрөө тасалгааны агаарыг цэвэршүүлэн амьсгалын замын өвчнөөс сэргийлэх давуу талын ач холбогдолтой гэжээ. Органик ургамлын суулгацтай агаар цэвэршүүлэгч ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрэлт хэрэгцээ өссөөр байгаа нь энэ технологийн бүтээгдэхүүн сайжрахад нөлөөлнө хэмээн зохион бүтээгчид нь үзэж байгаа юм.
| “Natede” агаар цэвэршүүлэгч ухаалаг төхөөрөмж 133 еврогийн үнэтэй | ||
| Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.