Шууд Chart

Өмнөговьд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна

2018-05-01 11:38:45

Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Аймгийн төв Даланзадгадад гурван багийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулахаас гадна олон жил шороо тоос бужигнаж, энхэл донхол байсан нийтийн үйлчилгээний худалдааны төвийг засварлах ажлыг хийж байна.

Аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд иргэд бид үйлчилгээ авах эрхтэй. Гэтэл Өмнөговь аймгийн төв Даланзадгад дахь олонхийн хэлж заншсанаар Худалдааны төв гэх ахуй үйлчилгээний төв нь ачаа тээвэр, хүн тээвэр холилдсон, тоос шороо бужигнасан, такси унаа нь дайрч шүргэчих гэсэн тийм таагүй орчинд иргэд олон нийтэд үйлчлээд багагүй хугацааг өнгөрөөсөн байна.

Энэхүү асуудлыг шийдэх гэж удаа дараа хэлэлцсэн боловч тус төвд үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр тохижилт үйлчилгээг хийдэггүй байсны улмаас асуудал хүндэрч 2018 онд Даланзадгадын Худалдааны төвийг аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр тохижуулахаар болж, засвар тохижилтын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний дагуу хэвийн явж байна.

Хамгийн олон хүн төвлөрсөн төв цэг болох худалдааны төвийн 2300 метр кв талбайг битүү цементээр бүрэх, гэрэлт цамхаг хийх, 75 метр кв ногоон байгууламжийг хийж, наймаа арилжаа хийхэд ая тухтай болгох ажлыг Даланзадгадын “Итгэлт од харш” ХХК гүйцэтгэж байна.

Худалдааны төвийн засвар, тохижилтын ажил энэ сарын 15-нд дуусна. Нийтийн үйлчилгээний худалдаан төв талбайг тохижуулж засварлахаас гадна бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Тухайлбал Даланзадгадад гурван багийн төвийн барилгыг өрхийн эрүүл мэндийн төвийн хамт шинээр барьж байгуулах ба тавдугаар багийн төвийн барилга, өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байна.

Ирэх наймдугаар сарын 10 гэхэд хоёр давхар өрхийн эрүүл мэндийн төв, багийн төвийн барилгыг байгуулж хүлээлгэн өгнө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговьд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй