Шууд Chart

Орхон аймагт бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол 40 орчим хувиар буурчээ

2018-05-01 16:41:49

Орхон аймагт бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол 40 орчим хувиар буурчээ.

Энэ үзүүлэлттэй холбоотойгоор хүүхдийг замын хөдөлгөөний осол аваарт өртүүлэхгүй байх бодлогын хүрээнд Орхон аймгийн ИТХ, замын цагдаагийн газар, БСУГ хамтран СӨБ-ын ахлах ангийн сурагчдыг хамруулан “Замын хөдөлгөөнй цагаан толгой” тэмцээнийг зохион байгууллаа.

Тус аймагт 0-16 насны 26.000 хүүхэд байдаг. Үүнээс 0-5 насных нь 6000 байгаа юм. Эдгээрийн төлөөлөл “Замын хөдөлгөөнй цагаан толгой” тэмцээнд оролцож байна.

2017 онд Орхон аймагт зам тээврийн осолд бага насны хүүхэд өртсөн тохиолдол хоёр бүртгэгдэж байсан бол 2018 он гарсаар азаар өртөөгүй юм. Энэ нь жил бүр аймгийн ГХУСЗЗ-ийн хийж хэрэгжүүлж байгаа ажил үүргийн үр дүн, уялдаа холбоо сайн байгаагийн илрэл гэдгийг албаныхан хэлж байна.

Тодруулбал Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 23 цэцэрлэгийн 200 гаруй хүүхэд оролцож, замын хөдөлгөөний мэдлэгээ сорьлоо. Хүүхдүүдийг гэрлэн дохиог хэрхэн ялгах, замын цагдаа зохицуулагчийн дохиог хэрхэн ойлгох, автозамын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй  оролцох, эцэг эх, асран хамгаалагчийн хамт зам хөндлөн гарах зэрэг мэдлэгтэй болсон байлаа. Тэд мэндчилгээ, гэрийн даалгавар, дүрмийн мэдлэг зэрэг даалгаврыг гүйцэтгэн, уран сайхнаар дамжуулан өрсөлдөө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймагт бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол 40 орчим хувиар буурчээ  
Үзсэн: 2996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй