Орхон аймаг өнгөрсөн оны сүүлээр 3 ихэр хүүхэд өлгийдөн авч баяр хөөртэй Эрдэнэт хотын өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгвэл 2018 он гарсаар дахин 3 ихэр охин тус аймгийн БОЭТ-ийн төрөх тасагт мэндэлсэн байна.
Тодруулбал өчигдөр өглөө Орхон аймгийн их залуу багийн иргэн н.Одхүүгийн гэр бүл 2120, 1820, 1890 жинтэй гурван охиноор бүл нэмж гэргий н.Цэрэннадмид нь алдарт эхийн 2-р одонгийн болзол хангаж байна. н.Одхүүгийн гэр бүл дөрвөн настай охинтой. 3 ихэр төрснөөр дөрвөн охинтой болж байна. 28 настай гэр бүлийн хоёр энэ баярт явдлыг бэлэгшээж, аав, ээжийн үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг хэлж байлаа. Гэр бүлийн хоёр хоёул багш мэргэжилтэй бөгөөд Булган аймгийн Бугат сумын сургуульд багшилдаг гэнэ.
Өмнө нь 2004, 2017 онд БОЭТ-ийн төрөх тасагт гурван ихэр хүүхэд мэндэлж байсан. 2018 он нарсаар анхны гурван ихэр мэндэлж байгаа нь энэ бөгөөд эх нярайн биеийн байдал тогтвортой сайн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Орхон аймагт төрөлт эрчимтэй буурч байсан.
Харин 2018 он гарсаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт өссөөр байгаа юм. Нийт шинээр мэндэлж буй хүүхдүүдийн 48 орчим хувь нь охин бол 52 хувь нь хүү байгаа юм.
Сурвалжлагч: А.Саранчимэг
| Орхон аймагт гурван ихэр охин мэндэллээ | ||
| Үзсэн: 2984 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.