Шууд Chart

АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх Израйлийн мэдээллийг судалж байна

2018-05-02 11:03:55

АНУ Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн дэлгэн тавьсан Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг сайтар судалж байна. Тэгээд ч энэ нь Тегераны боловсруулалтын талаарх Вашингтоны байр суурийг бүхэлдээ батлаад нотлоод өглөө гэж "Цагаан ордон"-ы хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерсын сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлд өгүүлжээ.

“АНУ Израйлийн дэлгэсэн мэдээлэлтэй танилцаж, анхааралтай судалж байгаа. Тэгээд ч энэ мэдээлэл Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг завдаж байна гэх мэдээллийг лавшруулаад өглөө. Иран улс үүнийгээ пуужинд байрлуулах нь хэнд ч нууц биш” гэж мэдэгдэлд өгүүлсэн бөгөөд “Энэ бүгд нь Иран улс нууцаар өргөн цар хүрээтэй цөмийн хөтөлбөр байна гэх АНУ-ын таамгийг нотолж байна. Мөн Ираны дэглэм энэ сүйтгэгч зэвсгээ хөршүүдийнхээ эсрэг, бусад орнуудын эсрэг ашиглаж болзошгүй. Иймээс Иран улс цөмийн зэвсэгтэй байх ёсгүй” гэж "Цагаан ордон"-ы хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдлээ.

Израйлийн Ерөнхий сайд Нетаньяху өчигдөр Иран улсыг цөмийн хөтөлбөрөө нуусанд буруутгаж, Ирантай байгуулсан цөмийн тохиролцоо бол Ираны худал хуурмагт, булхайд тулгуурласан гэдгийг мэдэгдсэн. 2015 оны долоодугаар сард Иран улс болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн Орос, Их Британи, Хятад, АНУ, Франц дээр нэмэх нь Герман улс хамтарч Тегераны цөмийн хөтөлбөрийг зохицуулах тохиролцоонд хүрсэн билээ.

Эдний боловсруулсан үйл ажиллагааны хамтын төлөвлөгөөнд Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзасны хариуд НҮБ, АНУ болон Европын холбоо Иран улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг цуцлахаар заасан. 2016 оны нэгдүгээр сард тохиролцоо хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ч Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноор энэ тохиролцоог ямар ч ач холбогдолгүй, Ираны талд ашигтай гээд тохиролцооноос гарна гэдгээ мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх Израйлийн мэдээллийг судалж байна  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй