Өмнөговьчууд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 36 төсөл хөтөлбөрийг эргэн төлөлтгүйгээр санхүүжүүлсэн байна. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.
Өмнөговь аймагт 1900 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 500 гаруй нь хөдөлмөр эрхэлж байна. Аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 36 төсөл хөтөлбөрийг, 42 сая төгрөгөөр санхүүжүүлжээ. Тэд малчид иргэдэд нэн хэрэгцээтэй отор нүүдлийн сууцыг хийж байна. Жилд 2-3 ийм зөөврийн сууц хийдэг ба малчид иргэд өвөл ч зун ч амьдрахад ая тухтай байдаг гэнэ. Үнэ өртөгний хувьд 8 орчим сая төгрөгөөр борлуулдаг байна. Анх төсөл хэрэгжүүлэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газраас 3-5 сая төгрөгийн буцалтгүй тусламж, санхүүжилтыг авч отрын сууц хийх ажлаа эхлүүлжээ.
Мөн гар урлал, эсгий урлалын бүтээлийг хийхээс гадна гэр бүлийн хүнтэйгээ хамтран хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлж байна. Улсын болон хувийн цэцэрлэгийн стандарт жишигт нийцсэн ая тухтай орчин нөхцөлийг гар доорх материал ашиглан бүрдүүлж чаджээ.
Даланзадгад сумын иргэн О.Цэцэгсүрэн түүний нөхдийн байгуулсан бүлэг хоршоо нь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамтран хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс 3 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилтыг авч, цахилгаан тогооны суурийг хийн борлуулж байна. 4 сарын хугацаанд 20 орчим халуун тогооны суурийг хийж сумдад борлуулжээ. Эдэлгээ удаан, суурь болоод зогсохгүй гал тогооны авсаархан шкаб болчихдог олон давуу тал тэдний бүтээлд байна.
Нэг бүрийн үнэ 80,000 төгрөг. 0-15 насны хүүхдийн нас баралтын 70-80 хувь нь түлэгдэлт байдаг байна. Халуун тогооны суурийг хийснээр үр хүүхдээ түлэгдэлтээс хамгаалаад зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.
Сурвалжлагч: Үүрийнтуяа
| Өмнөговь аймагт 500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байна | ||
| Үзсэн: 1493 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.