Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэрт ноос угаах үйлдвэр баригдаж байна тус үйлдвэрийн жинхэнэ эзэн Хятад улсын иргэн гэсэн мэдээллүүд өнгөрсөн 7 хоногт сошиалаар тарж шуугих болсон. Учир нь байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийгдээгүй, Монгол улсын хууль дүрэмд нийцээгүй тйимээс тус аймгийн ард иргэд үүнийг эсэргүүцэх болсон байна. Харин 5сарын 1-ны өдөр ноос угаах үйлдвэрийн газар эзэмших зөвшөөрлийг цуцалжээ.
Тус аймгийн иргэн Ж.Насанбуян хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр буюу ноосны үйлдвэр барихаар Хэрлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 11200 газрыг 42 сая 320 мянган төгрөгөөр дуудлага худалгаагаар худалдан авсан гэдэг. Албан ёсоор газрын гэрчилгээ олгогдоогүй учир байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийгдээгүй байсанд холбогдох газар зохих ёсны гэрчилгээг олгоогүй байсан байна. Гэтэл барилга баригдаад эхэлсэн байж. Дорнод аймгийн засаг дарга Бадамсүрэн газар эзэмшүүлэх шийдвэрээ хүчингүй болгож газрыг чөлөөлөх арга хэмжээ хариу ирүүлэхийг Хэрлэн сумын засаг даргад үүрэг болгож, газар эзэмших зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гарчээ.
Ноосны үйлдвэрийг Хятадуудын хөрөнгө оруулалтаар барьсан байна. Эхэлж үйлдвэрээ бариад барилгын зөвшөөрлөө авна гэсэн төлөвлөгөөтэйгээр ажлаа эхлүүлсэн байна. Ямартай ч Дорнод аймгийн засаг дарга н.Бадамсүрэн цаашид хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ дагууу холбогдох арга хэмжээг авч ажиллахыг тухайн асуудал хариуцсан албан тушаалтнуудад даалгалаа.
| Ноос угаах үйлдвэр баригдахгүй | ||
| Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.