Олон улсын сувилагч нарын өдрийг угтан бид бүхэн Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх баригч сувилагчийг онцоллоо. Тэрээр 28 жил төрөх тасагт ажиллахдаа 9000 гаруй нярайг эх барьж авсан байна.
Хамт олондоо жижиг Гэрлээ гэж танигдсан түүнийг төрсөн ээжүүд зөөлөн гартай эелдэг ааштай хэмээн хэдийн хүндэлдэг болсон байна. 10 гаруй мянган ээжүүдийг төрөлтөнд бэлтгэн 9000 гаруй нярайг эх барьж авахдаа эхийн хайраар ажил үүргээ гүйцэтгэсээр өдий олон жилийг ардаа үдсэн гэдгээ тэрээр бидэнд хуучилсан юм.Сувилагчийн ажил хэцүү тэр дундаа эх барих сувилагчийн ажил хүнд. Гэхдээ дөнгөж төрсөн нярайг өлгийдөж авахад л жаргалд умбаж хэцүү бүх зүйлийг умартдаг гэдгээ тэрээр хэлж байлаа.
Он гарсаар аймгийн нэгдсэн эмнэлэгт 300 гаруй нярай мэндэлсний 90 гаруйг нь Гэрэлмаа сувилагч эх барьж авчээ. Тэрээр дөнгөж төрсөн ээжүүдээ үргэлж хайрлаж туслан дэмжих нь зөв гэдгийг тайлбарлаж байсан юм.
| Б.Гэрэлмаа: 28 жилийн хугацаанд 9 мянга гаруй нярайг эх барьж авчээ | ||
| Үзсэн: 1886 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.