2017 оны нэгдүгээр ээлжээр Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн 0184, Улаанбаатар цэргийн хүрээний ангид алба хаасан Дорноговь аймгийн цэргүүд албаа нэр төртэй хааж, халагдаж ирлээ.
Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад " Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн болохыг хуульчлан баталгаажуулсан байдаг. Үндсэн хуулинд заасан үүргээ биелүүлэхээр өнгөрсөн жилийн 1-р ээлжийн цэрэг татлагаар хилийн 0184-р анги болон Улаанбаатар цэргийн хүрээний ангид хуваарилагдан үүргээ гүйцэтгэхээр явсан Дорноговийн залуус цэргийн албаа амжилттай хааж энэ сарын 1-ний өдөр халагдаж ирлээ. Цэргийн албан үүргээ нэр төртэй хааж ирсэн залуусыг аймаг орон нутгийн удирдлага, эцэг эх, элгэн садан нь Аймгийн Төв талбайд хүндэтгэлтэйгээр угтан авсан юм.
Дорноговь аймгаас цэргийн албанд татагдсан залуус Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Хилийн цэргийн анги салбаруудад хуваарилагдаж хугацаат цэргийн албыг хаадаг бөгөөд жил ирэх тусам өөрийн хүсэлтээр цэргийн алба хаах хүсэлтэй залуус нэмэгдсээр байна.
Сурвалжлагч: З.Энхзул
| 2017 оны нэгдүгээр ээлжийн цэргүүд халагдаж ирлээ | ||
| Үзсэн: 1453 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.