Шууд Chart

Арменийн сөрөг хүчний тэргүүн Пашинян эсэргүүцлийн жагсаал цуглаанаа зогсоохыг уриаллаа

2018-05-03 13:12:30

Арменийн сөрөг хүчний  удирдагчдын нэг  Никол Пашинян  эрх баригч  Бүгд найрамдах намын  дэмжлэгийг авч  чадсан  байна.  Үүнтэй  холбоотойгоор  тэрээр  засгийн газрын тэргүүнээр  сонгогдох парламент дахь санал хураалтад  ялалт байгуулж  чадна гэдэгтээ итгэлтэй байгаа учир эсэргүүцэгчдийн жагсаалд  оролцогчдод хандаж   жагсаал  цуглаанаа  зогсоохыг  өчигдөр оройн цуглаан  дээр  уриалсан юм.

Өчигдрийн  хувьд  Арменид томоохон эсэргүүцлийн  хөдөлгөөн өрнөсөн өдөр байсан. Нийслэл  Ереван хотод  сөрөг  хүчнийг  дэмжигч олон  эсэргүүцлийн  жагсаал  хийж төв  талбайн ойролцоох гудамж  замуудыг  тэр  чигт нь хааж  байлаа.  Төрийн далбаа нөмөрсөн  жагсагчид  гинжин  хэлхээ  үүсгэн  бүх зам талбайг хаацгааж байлаа. Тиймээс төв  гудамжуудаар  нийтийн  тээврийн  үйлчилгээ  авах  боломжгүй  болж  байсан юм. Таксины  үйлчилгээ эрхлэгчдийн ч  ажил саатаж  байлаа.  Ереваны  олон улсын нисэх  онгоцны  Звартнотц  буудлын  ажилтнууд  мөн  өчигдөр  ажил хаялт зарлаж  байлаа.  Гэхдээ  тэдний ажил хаялт нэг  цаг  л үргэлжилсэн  байна.  Харин   нисэх  буудал  хүрдэг  авто замуудыг  хаасан  тул зорчигчид   явган  очиход  хүрч  байлаа. 

Үүний зэрэгцээ  өчигдөр  төв  гудамжин дахь  томоохон  сүлжээ  дэлгүүрийнхэн,  худалдааны  төвийнхөн  ч хаалгаа  барихад  хүрсэн байна. учир  нь жагсагчид  гудамж  замыг нь хаасан учир үйлчлүүлэгчидгүй хоосон байсан тухайгаа ярьцгаасан  байна.  энэ мэтчилэн төв  Бүгд  найрамдахчуудын талбайн ойр  орчимд  байдаг  зочид  буудлуудаас авахуулаад   цэцэгний  дэлгүүр гээд  бүх үйлчилгээний  газруудын  үйл  ажиллагаа доголдоход хүрсэн  байна. Дан ганц  нийслэл Ереван гэлтгүй   бүх  улс  орон  даяар  өчигдөр   эсэргүүцлийн  жагсаал  цуглаан  болсон. 

Харин өнөөдрөөс  сөрөг хүчний удирдагчийн  уриалснаар  эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоохоор  болж  байна. Пашиняний мэдэгдсэнээр   парламент дахь  4 фракцийн  3 нь  түүнийг  Ерөнхий сайдаар  сонгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.  Харин эрх баригч Бүгд  найрамдах намынхан  засгийн газрын  тэргүүнд  өөр хүн нэр дэвшүүлэхгүйгээ амласан  байна. Ийнхүү  Пашинян  Ерөнхий сайдад  нэр дэвшигч   цорын  ганц  хүн  болж  байна. энэ сарын  8 нд  Парламентад  түүнийг  засгийн газрын тэргүүнээр  сонгох эсэх  асуудлаар  санал хураалт болно.   Нэгэнт   3 фракц  түүнийг  дэмжих болсон тул  тэрээр  Ерөнхий сайдаар  сонгогдоход  шаардлагатай  50 иас дээш  хувийн санал  авч  чадах нь тодорхой  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арменийн сөрөг хүчний тэргүүн Пашинян эсэргүүцлийн жагсаал цуглаанаа зогсоохыг уриаллаа   
Үзсэн: 1833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [202.179.31.xxx] 2018-05-03 13:58
Yalalt bayar hurgie amrenchuudaa

Бидэнтэй нэгдээрэй