Шууд Chart

“Cambridge analytica” компани үйл ажиллагаагаа зогсоож, дампуурлаа зарлахаар боллоо

2018-05-03 13:20:51

Фэйсбүүкийн  80 сая  гаруй  хэрэглэгчийн хувийн мэдээллийг  хууль бусаар ашигласан хэрэгт  буруутгагдаж  байгаа  Лондонд  төвтэй  Кембриж  Аналитикаа  компани  үйл  ажиллагаагаа зогсоож,  дампуурлаа  зарлахаар  болсон  байна.  Энэ тухай  тус компанийн  албан мэдэгдэлд  өгүүлсэн  байна. 

Кембриж  Аналитикагийн  толгой  компани  болох  SCL Elections зөвлөх  үйлчилгээ  үзүүлдэг тус компанийн дампуурлыг  зарлах  үйл  явцыг  эхлүүлсэн  байна.  Мөн Нью Иорк  дахь  салбарынхаа дампуурлыг  зарлах  үйл  явцыг  эхлүүлсэн  мэдээтэй  байна.  Олон  нийтийн сүлжээ  Фэйсбүүк компанийнхан   нийт  87 мянган хэрэглэгчийнхээ  хувийн мэдээллийг  Англид  төвтэй   Кембриж  Аналитика  компанид   алдаа  гаргасан шилжүүлснээ   хүлээн зөвшөөрсөн.  Британийн энэ фирм  нь  АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд  Трамп   төдийгүй  200 гаруй орны  сонгуульд  өрсөлдөгчидтэй  ажиллаж байсан  нь  ил  болсон  юм. Тус  фирмийн мэргэжилтнүүд  тусгай алгоритм  ашиглаж   Фэйсбүүкийн хэрэглэгчдийн  улс  төрийн үзэл  баримтлалыг  тодорхойлж  улмаар  үйлчлүүлэгчдийнхээ  зар  сурталчилгааг  үзүүлдэг  байсан  байна. 

Мэдээлэл нь  алдагдсан  хэрэглэгчдийн  ихэнх нь  Америкийн  иргэд  юм  байна. Гэхдээ  Их Британийн  1,1 сая  иргэний хувийн мэдээллийг  Кембриж  Аналитикагийнхан хууль бусаар  авч  ашигласан  болохыг  мөн тогтоогоод  байгаа юм.  Фэйсбүүк  болон  Кембриж  Аналитикаа  фирмтэй  холбоотой энэ  шуугианыг  мөрдөн шалгах  ажиллагаа  үргэлжилж  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Cambridge analytica” компани үйл ажиллагаагаа зогсоож, дампуурлаа зарлахаар боллоо  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй