Шууд Chart

Умард Солонгос олон улсын ажиглагчдад цөмийн зэвсэгтэй нь танилцах боломж олгоно

2018-05-03 13:38:46

Умард  Солонгос  улс   цөмийн  зэвсгүүдээ   олон улсын ажиглагчдад  үзүүлэхийг  анх удаагаа  зөвшөөрөөд  байна.  Түүнчлэн   тив  алгасагч  пуужингуудаа  ч  устгахад   бэлэн  гэдгээ  илэрхийлснийг нь  Японы Асахи   эх  сурвалжуудын мэдээлэлд  үндэслэн дамжуулсныг  Риа новости   нийтэлсэн  байна.  АНУ  Умард  Солонгосын удирдагчдын  уулзалтын  бэлтгэл  ажлыг  хангахтай  холбоотойгоор Умардын  цөмийн  хөтөлбөрийг устгах   нөхцөл, арга замын  талаар хэлэлцэж байгаа юм. 

Өнгөрсөн  сарын сүүлчээр АНУ-ын тагнуулын  төв газрын  ажилтан,  цөмийн   судлаач мэргэжилтэн  гээд  нийт  3 хүний  бүрэлдэхүүнтэй  баг  Умард  Солонгост 7  хоногийн  хугацаагаар  ажилласныг  энэ дашрамд Асахи  мэдээлсэн.  Тэдний Пхеньян дахь  уулзалт хэлэлцээний үр дүнд  Умард  Солонгос тив  алгасагч  баллистик пуужингуудаа  устгахыг  зөвшөөрч,  олон улсын шинжээчдийг нэвтрүүлэхээ амласан  тухай  мэдээлж  байна.  Одоо   цөмийн  зэвсгээ  устгах  хугацааны  талаар   талууд  хэлэлцэж  байгаа гэсэн  мэдээлэл  ч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос олон улсын ажиглагчдад цөмийн зэвсэгтэй нь танилцах боломж олгоно   
Үзсэн: 1869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй