Шинэ Европын шинэ төсөл. Евро комиссын тэргүүн Жан Клод Юнкер 2021-2027 оны Европын Холбооны төсвийн төслийг ийнхүү нэрлэж байна. тэрээр ирэх 7 жилийн төсвийн төслийг боловсруулж Евро парламентад өргөн бариад байгаа юм байна. Энд тусгаснаар нийт төсвийг 1 их наяд 279 тэрбум евро байхаар заасан байна. Эдийн засгийн гол заалтуудад нь газар тариалангийн болон Холбооны орнуудын эв нэгдэл, нягтралын хангах нэгдсэн бодлогыг санхүүжүүлэхэд зориулагдсан байгаа юм байна. 2021-2027 оны хооронд төсвийн зардлыг 5 хувиар бууруулах зорилт тавьсан байна. Харин хилийн хяналтыг чангатгахтай холбоотой зардлыг нэмэгдүүлэх санал оруулсан байна.
Нийт зардлыг 13 аас 33 тэрбум евро болгон өсгөсөн байгаа бөгөөд ихэнхийг нь Европын хилийн болон эргийн хамгаалалтын агентлагийн шинээр ажилд авах 100 гаруй мянган ажилтнуудын цалинд зарцуулахаар төсөвлөөд байгаа юм байна. Мөн боловсрол, шинжлэх ухааны салбарт зарцуулах зардлын хэмжээг 130 гаруй тэрбумаар төсөвлөөд байгаа юм байна. Харин төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд хүлэмжийн хийн хаягдлын квотоо худалдаалах систем ашиглана, татварын шинэчилсэн системээр нэмэлт орлого бүрдэнэ гэж харж байна.
Харин Их Британи Европын Холбооны эгнээнээс гарах болсонтой холбоотойгоор тус улсын Европын нэгдсэн төсөвт оруулдаг байсан 12-15 тэрбум еврогийн орлого дутахаар байгаа. Үүнийг тус холбооны гишүүн 27 орон нөхөхийн тулд бас багагүй хэмжээгээр бүсээ чангалах хэрэгтэй болохыг анхааруулж байна.
| Шинэ европын шинэ төсвийн төслийг танилцууллаа | ||
| Үзсэн: 1442 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.